2013/11/28

Эхийн амь аварлаа.

2013 оны 11 сарын 27-ны шөнийн  21-00 цагт Нэгдсэн Эмнэлэгийн 103-т Лүн сумын төвөөс 50 гаруй км-т амьдарч байсан 27 настай , 7 сартай жирэмсэн эх “Умайн урагдал” гэсэн оношоор яаралтай дуудлага ирсэн байна.Эхийн амь нас дэнсэлсэн энэхүү дуудлагыг 103-н бага эмч Ж.Уранчимэг  хүлээн авч, эх барих эмэгтэйчүүдийн эмч Б.Дашзэгвэ нар  нөөц боломжоо оновчтой ашиглаж,  алсын дуудлагын багийг шуурхай зохион байгуулж, явуулсан байна.
Доорхи нэр бүхий алсын дуудлагын хамт олон  нь авхаалж самбаа,  хурд, хүч, оюун ухаанаа дайчлан эмнэлгийн тусламж үйлчилгээг амжилттай үзүүлж, хором, хормоор хэмжигдэж байсан эхийн амь насыг авран хамгаалж чадсанд нийт хамт олныхоо нэрийн өмнөөс чин  сэтгэлийн халуун талархал илэрхийлье.Үүнд:
1.Эх барих эмэгтэйчүүдийн эмч Л.Цэрэндолгор,
2.Эх барих эмэгтэйчүүдийн эмч Ц.Жамбалсүрэн ,
3.Мэдээгүйжүүлэгч эмч Д.Нансалмаа,
4.Хагалгааны сувилагч Болдсүх,
5.Мэдээгүйжүүлэгч сувилагч  Ш .Дуламсүрэн,
6.Жолооч Ц.Рэнцэндорж .
Мөн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Х.Цэрэнлхам оновчтой, зөв ,шуурхай зөвөлгөөг цаг алдалгүй өгч ажилласан нь үнэхээр бахархууштай.
Нэгдсэн эмнэлгийн захиргаа, Чанарын алба.

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.