1.
“Антибиотикийг зохистой
хэрэглэе” аяны хүрээнд нийт эмч нарын
дунд антибиотикийг зөв зохистой хэрэглэх, олон эмэнд тэсвэртэй нянгийн хяналт,
сэргийлэлтийн талаарх онол болон практик хэрэглээний мэдлэгийг дээшлүүлэн
туршлага солилцох зорилгоор 21 хоногийн аяныг чанарын алба, эмийн эмчилгээг зохицуулах
хороо, эм зүйн албатай хамтран амжилттай
зохион байгууллаа. Аянд Нэгдсэн эмнэлгийн 55
эмчийг 5 багт хуваан оролцуулсан бөгөөд аяны хүрээнд 11 хэрэгжүүлэх арга
хэмжээ бүхий төлөвлөгөө гарган батлуулж, дараах ажлуудыг зохион байгууллаа.
Үүнд: Антибиотикийн зохистой хэрэглээний талаарх эмч нарын мэдлэгийг аяны өмнөх
болон дараах сорилоор үнэлсэн. Антибиотикийн хэрэглээний 2017 оны Санфордын
“Антибиотик эмчилгээний удирдамж” болон антибиотикийн ангиллаар гарын авлага
боловсруулан бүх эмч нарт тараасан. Аяны хугацаанд антибиотикийн зохистой
хэрэглээний талаарх мэдээллийг 5 удаа эмч нарын яриан дээр багууд хуваарийн
дагуу танилцуулсан. Сургалтууд Astellas эмийн компаниас “Амбулаторит хэрэглэх
антибиотик”, “Антибиотик ангилал, үйлдлийн механизм, эмийн зохистой
хэрэглээ” сэдвээр НЭ-ийн эмийн эмчилгээг зохицуулах хорооноос зохион байгуулж, давхардсан тоогоор 89 эмч хамрагдсан.
хэрэглээ” сэдвээр НЭ-ийн эмийн эмчилгээг зохицуулах хорооноос зохион байгуулж, давхардсан тоогоор 89 эмч хамрагдсан.
Нэгдсэн эмнэлгийн лаборатори тасгийн үйл ажиллагаатай
танилцаж, бактериологи шинжилгээний нэр төрлийг эмч нарт мэдээлэх, шинжилгээний
хариунд хийх үнэлгээний чадавхийг дээшлүүлэх, тасаг хоорондын үйл ажиллагааны
уялдаа холбоог сайжруулах, лабораторийн чадавхийг дээшлүүлэх зорилгоор
“Бактериологи шинжилгээний ач холбогдол” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан.
“Антибиотикийг зөв хэрэглэе” сэдэвт “Алтан хонх” тэмцээн уралдааныг амжилттай зохион
байгуулсан. 2018.02.07-ны өдөр багуудын дунд эссе бичгийн тэмцээн, багийн
ахлагч нарын дунд болон гишүүдийн асуулт, хариултын тэмцээн, ТА ТА ТУНГАА
тэмцээн, багуудын дунд эмч, иргэдэд чиглэсэн эмийн зохистой хэрэглээний
мэдээлэл бүхий боршур боловсруулах зэрэг тэмцээнүүдийг зохион байгуулж, аян зохион байгуулсан.
0 сэтгэгдэл:
Post a Comment
сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.