2018/11/20

Нэгдсэн эмнэлгийн 7 хоногийн мэдээ

Нэгдсэн эмнэлгийн 7 хоногийн мэдээ
/2018.09.17-2018.09.21/
                                                                                                           

Төв аймагт дотрын мэргэшсэн алба үүсч хөгжсөний 60 жилийн ойн хүрээнд 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж дотрын тасагт ажиллаж байсан үе үеийн ахмад ажилтнууд болон одоо дотрын чиглэлээр ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд хүндэтгэл үзүүллээ.
 
                        
Тайлангийн хугацаанд “Цус цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээний орчин үеийн чиг хандлага” сэдэвт сургалтанд 2 эмч, нярайн түнхий оношлогооны ахисан шатны сургалтанд 2 эмч, “Оролцоод хөгжье” сэдэвт сургалтанд нийгмийн эрүүл мэндийн ажилтан тус тус 2 өдрийн сургалтанд хамрагдаж мэдлэг, мэргэжлээ дээшлүүллээ.
                      
                          
            2018.09.20-21-ны өдрүүдэд “Эмнэлгийн бие даасан байдлыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Нэгдсэн эмнэлгийн удирдлагын баг, тасгийн эрхлэгч нарт “Үйл ажиллагааны удирдлага” сэдэвт 2 өдрийн сургалт зохион байгуулагдлаа.
 

                                      

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.