2018/11/20

Нэгдсэн эмнэлгийн 7 хоногийн мэдээ


Нэгдсэн эмнэлгийн 7 хоногийн мэдээ

                                                                                                       

Төв аймаг дахь цагдаагийн газар, Зуунмод сумын ГХУСАЗЗ хамтран хэрэгжүүлж буй “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд аж ахуйн нэгжийн оролцоо” сэдэвт аялах дэвтрийг 2018.09.18-25нд хүлээн авч 7 хэрэгжүүлэх үйл ажиллагааны бүхий төлөвлөгөө гарган батлуулж хэрэгжилтийг ханган цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн.
                    

Эрүүл мэндийн сайдын 1а/3366 тоот албан даалгавар, цахим эрүүл мэнд төслийг хэрэгжүүлэх зорилгоор Нэгдсэн эмнэлгийн даргын 2018.09.25-ны өдрийн а/45 тоот тушаал гарган E.Health программыг нэвтрүүлж эхэллээ.
                        
Эрүүл мэндийн газраас зохион байгуулж буй “Таны эрүүл мэнд- Таны гарт” аяны хүрээнд 2018.09.27нд дэгдээхэй цэцэрлэгт гар угаах аргаар сургалт зохион байгууллаа.
                      
           
Улсын гуравдугаар төв эмнэлэг, зүрх судасны төвтэй хамтран зохион байгуулж буй зүрх судасны өдрийн хүрээнд Нэгдсэн эмнэлгийн тасгууд Зуунмод сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад цусны даралт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл хооллолт, тамхны хор уршиг, чихрийн шижин өвчин, идэвхитэй хөдөлгөөн сэдвээр сургалт зохион байгууллаа.

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.