2012/10/10

ЭТҮЧанарын албаны III улирлын дотоод хяналтын чиглэл



2012.10.01


Хяналт хийх чиглэл

Хугацаа

Хариуцах эзэн


1

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн  тухай хуулийн хэрэгжилт

10-р сард

Эмнэлгийн тусламж үйлчилгээний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, халдвар судлагч эмч Б.Батхуяг

2

ЭМС-ын 34-р тушаал

11-р сард

СМТАлба


3

АНЭ-ийн бүтэц, үйл ажиллагааны стандартын хэрэгжилт


12-р сард

Чанарын алба

“Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал” сэдэвт Улсын зөвлөлгөөн боллоо.

2012 оны 10-р сарын 02-03-ний өдрүүдэд Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын жилийн хүрээнд өнөөдөр “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал” сэдэвт Улсын зөвлөлгөөн боллоо.
Уг зөвлөлгөөнөөр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарт тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам, цаашид хэрэгжүүлэх арга аргачлалыг хэлэлцэж, харилцан туршлага солилцон, чанар, аюулгүй байдал, эрсдэл, дэмжлэгт удирдлага болон хяналтын талаарх шинэ мэдээллийг өгөв.
       Уг зөвлөлгөөнд ЭМЯ-ны удирдлагууд, Олон улсын байгууллагын төлөөлөгчид, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга, төрөлжсөн төв, төв эмнэлэг, амаржих газар, нэгдсэн эмнэлгийн дарга, захирал, чанарын албадын дарга нар оролцож байна. Манай аймгаас ЭМГ-ын дарга Л.Алтанцэцэг, НЭ-ийн ЭТҮЧАлбаны дарга Н.Ганцэцэг нар оролцлоо.

2012/10/09

Чанарын менежерүүдийн уулзалтанд оролцлоо.

         Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд 2012 оны 9 дүгээр сарын 28-ний өдөр "Бага насны хүүхдийн амьсгал, зүрхний сэхээн амьдруулалтын тусламжийг сайжруулъя" сэдэвт чанарын менежерүүдийн туршлага солилцох уулзалт боллоо.
         Уг арга хэмжээнд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Чанарын менежер Д.Дашмаа, лавлагаа мэдээллийн ажилтан Д.Батнасан, хүүхдийн эмч Ц.Тунгалаг, Ш.Бумдарь нар оролцлоо.

2012/10/02

Бидний мэргэжил-Бидний бахархал аяны хүрээнд


Бидний мэргэжил-Бидний бахархал аяны хүрээнд мэдрэлийн тасгаас санаачланСувилахуйн албатай хамтран ГАРДАН ҮЙЛДЛЭЭР-МЭРГЭШСЭН СУВИЛАГЧ ТҮСтандартаар ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулж, удирдамжийн дагуу 2012оны 09-р сарын 11-ны 14 цаг 30 минутанд  Нэгдсэн эмнэлгийн Сувилахуйн албаны өрөөнд эхлэж 17 цаг 30 минутын хооронд явагдлаа.Үүнд:
1. Уламжлалт тасгийн сувилагч Даваажавын-Манлайбаяр
2. Хүүхдийн тасгийн сувилагч  Баттогтохын-Цэцэгжаргал
3. Дотрын тасгийн сувилагч   Шинэдэлгэрийн-Оюунчимэг
4. Мэс заслын тасгийн сувилагч  Цэдэнсодномын-Ариунбаяр
5. Төрөх тасгийн сувилагч  Баянмөнхийн-Эрдэнэтуяа
6. Сүрьеэгийн тасгийн сувилагч  Жуулайгын-Сайнбилэг
7. СЭЭ-ХАЯТ-ын тасгийн сувилагч  Жаргалын Ганцэцэг
8. Лабораторийн тасгийн  лаборант Өлзийгийн- Мандалмаа  нар тасгуудаасаа  шалгаран  амжилттай оролцлоо.
 
ГАРДАН ҮЙЛДЛЭЭР-МЭРГЭШСЭН СУВИЛАГЧ”-аар Дотрын тасгийн сувилагч  Шинэдэлгэрийн-Оюунчимэг,тусгай байранд  Мэс заслын тасгийн сувилагч Цэдэнсодномын Ариунбаяр нар тус тус шалгарч бусдыгаа манлайллаа.


“Багш -шавийн эрдэмийн уулзалт 2012”



“Багш -шавийн эрдэмийн уулзалт  2012 сургалт 2012.09.13-2012.09.14-ны өдрүүдэд  АНЭ-ийн эмч, сувилагч, тусгай мэргэжилтэнүүд амжилттай зохион байгуулдагдлаа.

  •   “Эмч, эмнэлгийн мэргэжилтэний харилцаа хандлага, ёс зүйн асуудал “-  сэдвээр НЭМС-ийн  Нийгэм хүмүүнлэгийн ухааны тэнхимийн багш, ФУ-ны доктор, профессор  Х.Дамдинжав 
  •  “Эрүүл мэндийн удирдлагын менежмент”- сэдвээр НЭМС-ийн эдийн засаг менежментийн  багш, АУ-ны доктор Л.Ундрам 
  •  “Багаар ажиллах урлагт суралцахуй, хамт олны санааг нэгтгэх, шийдвэр гаргах” 
  •  “Зан үйлийн өөрчлөх арга зүйд суралцах” 
  •  “Төрөлжсөн сувилахуйд сувилгааны үйл ажиллагааны таван шатлалыг хэрэглэх нь “ 
  •  “Эрүүл мэндийг дэмжихэд сувилагчийн оролцоо зэрэг сэдвүүдээр”   ЭМТС-ийн  Сувилахуйн тэнхимийн багш, СУ-ны магистр Л.Хишигдэлгэр нар хичээл зааж ярилцлага зохион байгууллаа.  106 –н Эмнэлгийн сувилагч, тусгай мэргэжилтэнүүд  оролцлоо.

Сувилахуйн алба

2012/10/01

Ҫ ÀÉÌÃÈÉÍ ÍÝÃÄÑÝÍ ÝÌÍÝËÃÈÉÍ ÒÓÑËÀÌÆ ¯ÉË×ÈËÃÝÝÍÈÉ ×ÀÍÀÐÛÍ ÀËÁÀÍÛ ÌÝÄÝÝËÝË



Чанарын албанаас 2012 оны 09 дугаар сард эмчлүүлэгчсдээс авсан сэтгэл ханамжийн судалгаагаар үйлчлүүлэгсдийн сэтгэл ханамж 97%-тай.

Тусламж үйлчилгээний хүндрэл бэрхшээл  23, тусламж үйлчилгээ цаг хугацаанд үзүүлсэн байдал, эмчилгээ үйлчилгээний чанар-0.1%, эмчилгээний хоолны чанар 0,3% дээшилсэн, өрөө тасалгааны тав тухтай байдал 0.3%-буурсан, цэвэрлэгээ үйлчилгээ 0.2%-р буурсан үзүүлэлттэй, талархал-155, санал хүсэлт 23, гомдол-2.

Өмнөх сартай харьцуулбал:

  • Сэтгэл ханамж өмнөх сараас 9 хувь дээшилсэн.
  • Тусламж үйлчилгээний хүндрэл бэрхшээл 8-р  өссөн
  • Нэр заагдсан гомдол-2 болж 1-р өссөн
  • Талархал 24-р өссөн
  • Ажил сайжруулах санал-23 ирсэн. 
  • Эм тарианы тасалдал 10 хүнд 6 нэр төрлөөр тохиолдож 4-р нэмэгдсэн. 
  • Эмчилгээ тусламж үйлчилгээний чанар 0.1-0.2 хувиар дээшилсэн боловч цэвэрлэгээ, үйлчилгээний чанар өрөө тасалгааны тав тухтай байдал 0.2-0.3 хувиар тус тус буурсан байна.
  • Эм тариа тасарсан шалтгаан нь энэ сарын  17-21-нд санхүүжилт байхгүйн улмаас эм тариа татаж чадаагүйгээс үүссэн  байна. 

Мэдээлэл бичсэн: Чанарын  лавлагаа мэдээллийн ажилтан Д.Батнасан