2012/01/30

МҮОНР-оос зохион байгуулсан цэнгээнт нэвтрүүлэгт Гутгаар байр эзэллээ.

МҮОНР-ийн Хүүхэд залуучуудын ерөнхий редакциас Монгол түмний уламжлалт баяр Цагаан сарыг угтаж зохион байгуулсан "Ертөнцийн гурван бэрх" цэнгээнт шоу нэвтрүүлэгт Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн "Үлэмжийн чанар" баг амжилттай оролцож 9 байгууллагаас Гуравдугаар байрт шалгаран Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.
Үлэмжийн чанар багийн гишүүд
Багийн ахлагч: Төв аймгийн НЭ-ийн Мэдээлэл технологийн инженер С.Анхбаяр
Багийн гишүүн: Төв аймгийн НЭ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, Клиникийн профессор Х.Цэрэнлхам
Багийн гишүүн: Төв аймгийн НЭ-ийн Халдвартын зөвлөх эмч, АУ-ы магистр Б.Оюунтуяа гэсэн бүрэлдэхүүнтэй баг оролцсон юм. Тэмцээний 1-р байрт Төв аймгийн зэвсэгт хүчний 016-р анги, Дэд байрт Төв аймгийн Хүмүүн цогцолбор сургуулийн ахлах ангийн багш нар шалгарсан билээ.
Уг нэвтрүүлэг нь 2-р сарын турш даваа, лхагва, баасан гаригуудад МҮОНР-ын 1,2-р сувгаар Монгол орны өнцөг булан бүрт цацагдах юм байна.

2012/01/25

Үндсэн хуулийн талаарх мэдлэг олгох сургалт зохион байгууллаа.

2012 оны 01 сарын 25-ны өдрийн 14.00 цагт Нэгдсэн эмнэлгийн албан хаагчидад Монгол улсын Үндсэн хуулийн мэдлэг олгох сургалт амжилттай зохион байгууллаа.

2012/01/24

Монгол улсын төрийн албан хаагчдын эрхэмлэх есөн зүйл


Нэг. Мэдлэгийг эрхэмлэнэ

Хариуцсан ажил үүргээ гүйцэтгэхэд хангалттай мэдлэгтэй байж, түүнийгээ цаг үеийн эрэлт шаардлагад нийцүүлэн байнга хөгжүүлж, мэргэжлийн мэдлэг, ажил хэргийн нэгдлийг нягт хангаж ажиллана.

Хоёр. Чадварыг эрхэмлэнэ

Албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлэхэд зохистой арга барил, ур чадвар, орчин үеийн мэдээллийн технологийн ололтыг чадамгай эзэмшиж, ажил үүргээ чадварлаг, үр бүтээлтэй гүйцэтгэнэ.

2012 оны үр дүнгийн гэрээгээ байгуулж, баталлаа.

Нэгдсэн эмнэлгийн ерөнхий менежер Нэгдсэн эмнэлгийн тасгын эрхлэгч, албадын дарга, зөвлөх эмч, ерөнхий мэргэжилтэнгүүдтэй 01 сарын 23-ны өдөр бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээ байгуулж 2012 оны ажилд нь амжилт хүсч, анхаарч ажиллах ажлын талаар үүрэг, чиглэл өглөө.
2012 оны 01 сарын 23

2012/01/23

Эрүүл мэндийн үйл ажиллагаатай холбоотой хуулиуд

Эрүүл мэндийн ажилтнуудад хамааралтай тогтоол шийдвэрүүд

Эмнэлгийн мэргэжилтний ёсзүйн хэм хэмжээний дүрэм, Эрүүл мэндийн сайдын 2006/05/04-ний 135 тоот тушаал Харах, Татаж авах

Резидентурын сургалтын журам. Эрүүл мэндийн сайдын 2004/04/27-ны 107 тоот тушаал харах, татаж авах

Төлбөртэй тусламж, үйлчилгээний үнэ тогтоох журам, үнийн жишиг. Эрүүл мэндийн сайдын 2006/12/07-ны 398 тоот тушаал харах,
татаж авах

2012/01/03

Нэгдсэн эмнэлгийн хамт олон 2011 онд хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр харьяа байгууллагуудаас Тэргүүн байр эзэллээ.

Нэгдсэн эмнэлгийн хамт олон үйл ажиллагаагаа оновчтой зохион байгуулж, үр дүнд хүргэн, 2011 онд хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр харьяа байгууллагуудаас Тэргүүн байр эзэлж амжилт бүтээл дүүрэн шинэ онтойгоо золголоо.