Showing posts with label Хууль эрх зүй. Show all posts
Showing posts with label Хууль эрх зүй. Show all posts

2019/03/21

“ЭРҮҮЛ ШҮД-ЭРҮҮЛ ХҮҮХЭД” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

“ЭРҮҮЛ ШҮД-ЭРҮҮЛ ХҮҮХЭД” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

Нэг. Нийтлэг үндэслэл

Сүүлийн жилүүдэд хүүхдийн шүд, амны хөндийн өвчлөлийн тархалт, хүрээ нэмэгдэж байна.
Хүүхдийн шүдний цоорол нь чих, хамар, хоолойн болон амь насанд аюултай эрүү, нүүрний үрэвсэлт өвчний шууд шалтгаан болоод зогсохгүй хүүхдийг суурь өвчин, амьсгалын замын өвчлөлд хүргэх дам шалтгаан болж байна.

2018/12/04

ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХУУЛЬ

ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг улсын бүртгэлд бүртгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийнхууль тогтоомж
2.1.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Газрын тухай хууль, Кадастрын зураглал ба газрын кадастрын

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХУУЛЬ

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ 
НЭГДYГЭЭР БYЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь хуулийн этгээд байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон түүний үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт орсныг улсын бүртгэлд бүртгэх, түүнчлэн хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж
2.1.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн

2018/06/12

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

Дугаар 26
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их

2018/01/01

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь авлигатай тэмцэх үйл ажиллагаа, авлигатай тэмцэх байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Хууль тогтоомж
2.1.Авлигын эсрэг хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд авлигын эсрэг хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

2014/06/23

Хөдөлмөрийн харилцаа, хууль эрх зүйн сургалт зохион байгууллаа.

Нэгдсэн Эмнэлгийн ҮЭХорооноос гишүүдийнхээ хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор МЭМАҮХ-ны дарга Мягмар, дэд дарга Нарантуяа нарыг урьж, "Хөдөлмөрийн харилцаа, хууль эрх зүй-1" багц цагийн сургалт зохион байгуулав. Уг сургалтанд Нэгдсэн Эмнэлгийн дарга А.Чулуунцэцэг, чанарын албаны дарга Н.Ганцэцэг болон нийт 45 эмч, мэргэжилтнүүд оролцов.
сургалтанд оролцогчид багаар ажиллаж, тулгамдсан асуудлуудаа тодорхойлон, хэрхэн шийдвэрлэх, хөдөлмөрийн гэрээ, хамтын гэрээ байгуулах талаар мэдлэгээ дээшлүүлэв.
оролоцогчдоос гаргасан санал хүсэлтүүдийг нэгтгэн НЭ-н захиргаанд танилцуулан хэрхэн шийдвэрлэх талаар харилцан ярилцсан бөгөөд зарим асуудлуудыг хамтын гэрээнд тусгахаар тохиролцов.
ҮЭХороо