2013/07/28

БНСУ-ын Кангвон мужийн төлөөлөгчид НЭ-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

               Манай аймгийн харилцаат Кангвон мужийн орлогч дарга  Kim, Sang Pyo  тэргүүтэй төлөөлөгчид 2013 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ирж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид эмч, мэргэжилтнүүдийг сургах, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх чиглэлээр туслалцаа үзүүлж, хамтран ажиллахаар боллоо.

2013/07/27

Тоттори мужийн төлөөлөгчид зочиллоо.


Тоттори мужийн төлөөлөгчид Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.

2013/07/24

Чанарын албаны мэдээлэл

                                                           Чанарын албаны мэдээлэл
2012.07.15-19-ны өдрүүдэд Чанарын албанаас дараахь ажлуудыг хийлээ. 
1. "Эмнэлгийн алдаа, зөрчлийг мэдээлэх, бүртгэх заавар"-ын талаар сувилагч, тусгай мэргэжилтэнүүд болон хангамж, үйлчилгээний албаны ажилчдад 3 удаагийн сургалтыг зохион байгуулж, нийт 48 хүн хамрагдав.
2. Хэвтүүлэн эмчлэх тасгуудын эмийн хрэглээнд нэг агшингийн судалгаа хийж, дүнг удирлагын зөвлөлийн хуралд танилцуулав.
3. Иргэний танхимд ирсэн 3 саналын дагуу холбогдох мэдээллүүдийг бэлтгэж, хариуг явуулсан.
4. Аймгийн НДХэлтэстэй хийсэн "Эрүүл мэндийн дрртгалын гэрээ" -ний эхний хагас жилийн хэрэгжилтийг дүгнэхэд оролцов.
5. Төрөх тасгийн 5 өвчний түүхэнд хяналт хийв.

2013/07/15

ЦАГ ТОВЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР...



Нэгдсэн эмнэлгийн  хамт олон бид тусламж, үйлчилгээндээ мэдээллийн технологийн ололтыг ашиглах,  үйлчлүүлэгч нарынхаа цаг завыг хэмнэх зорилгоор цаг товлох үйлчилгээ буюу цахим бүртгэлийг нэвтрүүлээд дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Цахим бүртгэл нь эмч нарын үзлэгийн цагийг өдөр, өдөрт нь бус, 1-14 хоногийн хугацаагаар урьдчилан бүртгэж байгаа тул иргэд та бүхэн ажлын цагаар хэдийд ч ирсэн  цахим бүртгэлд бүртгүүлж, үзлэг, оношилгоонд хамрагдах цагаа урьдчилан товлох боломжтой. Үйлчлүүлэгч та өглөө эрт ирж, амбулаторийн үүдэнд оочерлон зогсож, үнэт цагаа дэмий үрэгдүүлэх шаардлагагүй бөгөөд урьдчилан захиалж авсан цагтаа ирж үйлчлүүлэх нь эрхэм таны эрх, бас үүрэг юм.

Нэгдсэн Эмнэлгийн чанарын албаны мэдээлэл


Чанарын албанаас  7сарын 1-с 5-ны өдрүүдэд дараахь ажлуудыг хийв.
1.ЭМС-н 2013 оны 177 тоот тушаалыг  энэ  оны 6 сараас эхлэн мэс заслын тусламж   үйлчилгээнд хэрэгжүүлж ажиллав.
2.Нэгдсэн эмнэлэгийн дарга А.Чулуунцэцэгээр ахлуулсан 10 хүн УХТЭ эрүүл мэндийн байгууллагад ISO-9001  стандартыг хэрэгжүүлсэн туршлагыг судлав.
3.Үйлчлүүлэгсдийн сэтгэл ханамжийн 6 сарын судалгааг авч, 89 талархал, 31 санал хүсэлт хүлээн авч ажиллав.

2013 оны 07 сарын 08-наас 10нд хэвтүүлэн эмчлүүлэх тасгуудын эмийн хэрэглээнд  хяналт хийв.