Showing posts with label хамтын ажиллагаа. Show all posts
Showing posts with label хамтын ажиллагаа. Show all posts

2016/10/12

Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн өргөтгөл, хүзүүвчийн барилгын нээлтийн үйл ажиллагааны товч мэдээлэл

Орон нутгийн болон Самсунг Си Энд Ти компаний хөрөнгө оруулалтаар Нэгдсэн эмнэлгийн барилгын өргөтгөл, хүзүүвчийн барилгыг Цогт – Өлзийт ХХК, Roud development ХХК барьж 2016.10.07-ны өдөр ашиглалтанд өгч нээлтийн ёслолын арга хэмжээ боллоо.

2013/07/28

БНСУ-ын Кангвон мужийн төлөөлөгчид НЭ-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

               Манай аймгийн харилцаат Кангвон мужийн орлогч дарга  Kim, Sang Pyo  тэргүүтэй төлөөлөгчид 2013 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ирж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид эмч, мэргэжилтнүүдийг сургах, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх чиглэлээр туслалцаа үзүүлж, хамтран ажиллахаар боллоо.

2013/07/27

Тоттори мужийн төлөөлөгчид зочиллоо.


Тоттори мужийн төлөөлөгчид Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.

2011/07/21

Япон улсын Тоттори мужийн хамтын ажиллагаа

Манай аймаг Япон улсын Тоттори мужтай 1997 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд ирэх жил хамтын ажиллагааны 15 жилийн ой болох юм.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Нэгдсэн эмнэлгийн зүрх судасны их эмч Б.Дэлгэрцогт, мэдрэлийн зөвлөх, их эмч Бямбажав нар тус бүр 10 сар, төрөх тасгийн эрхлэгч, эх барих эмэгтэйчүүдийн их эмч С.Төгсбаяр 1 сарын хугацааагаар Тоттори мужийн эмнэлгүүдэд дадлагажигч эмчээр ажиллаж, суралцаад ирсэн билээ.
Цаашид энэ хамтын ажиллагаа нь улам өргөжиж, 2011 онд Тоттори мужийн Төв эмнэлэгт 1 их эмч, 1 эх баригч бага эмчийн хамт дадлагажигчаар авч ажилуулахаар боллоо.

Жайка байгууллагын Өвсний үндэс техникийн хамтын ажиллагаа

Жайка байгууллагын Өвсний үндэс техникийн хамтын ажиллагааны хүрээнд “Монгол улсын Төв аймгийн жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндийн хяналтыг сайжруулах төсөл – Жирэмсэн эхчүүдийн цусны даралт ихсэх эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эмчилгээний технологийг шилжүүлэх” ажлыг хэрэгжүүлж, эмч мэргэжилтэн томилон ажиллуулах, дадлагажигч хүлээн авах ажлуудыг зохион байгуулж байна. Энэ үйл ажиллагааг 2010 оноос эхлэн 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд энэ жил 2 дахь жилдээ явуулж байна.