Энэхүү нээлтийн арга хэмжээнд Төв аймгийн Засаг дарга Ж. Батжаргал, Самсунг Си Энд Ти компаний төслийн удирдагч Ха Сен Юн, GCS төрийн бус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Жу Хён Жү, захирал Н.Батдорж болон аймгийн удирдлагууд, байгууллагуудын төлөөлөл Эрүүл мэндийн салбарын эмч ажиллагсад, иргэд, үйлчлүүлэгчид нийт 200 гаруй төлөөлөгчид оролцлоо.
Тус байгууллагын хувьд цахим бүртгэлийн болон оношилгооны багаж тоног
төхөөрөмжийг байрлуулах байрыг стандартын
шаардлагад нийцүүлэн шийдвэрлэснээр тусламж үйлчилгээг цаг алдалгүй нэг дороос авах боломж бүрдэж үйлчилгээнд
таатай, эрүүл орчин бүрдэж, тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, ард иргэд, үйлчлүүлэгчид, ажиллагсадын эрүүл
мэнд, сэтгэл ханамжид эерэгээр нөлөөлөх чухал ач холбогдолтой үйл явдал болж
байна.
0 сэтгэгдэл:
Post a Comment
сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.