2018/05/23

2018 ОНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН БАЙДАЛ


2018 ОНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН БАЙДАЛ
Төв аймгийн нэгдсэн эмнэлэг нь 2018 онд 6 алба, 11 тасаг нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт 324 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилчидтай. Үүнээс их эмч 77, сувилагч, тусгай мэргэжилтэн 141,
асрагч, үйлчлэгч болон бусад ажилчин 106 ажиллаж байна.




Мэргэжил дээшлүүлсэн байдал, гадаад, дотоод сургалт
Дотооддоо резидент болон мэргэшүүлэх, зайн, богино хугацааны  сургалтанд их эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүдийг нарийн мэргэжлээр жил бүр суралцаж байна.
Гадаадад Тоттори муж, Кангвон мужид, Австри улс, Япон улс, Хятад улс, ОХУлсад хэлний болон магистр, мэргэжил дээшлүүлэх сургалтанд сүүлийн 6 жилийн байдлаар нийт 19 эмч мэргэжилтэнг сургасан.
Дотоодын сургалтанд 15 их эмч нарийн мэргэжил болон олгох сургалтанд үргэлжлүүлэн суралцаж байгаагаас 13 эмч төрийн сангийн зардлаар,  2 их эмч хувийн зардлаар  суралцаж байна.  Мэргэшүүлэн сургах сургалтанд зүрх судасны 1 эмч, шээс ялгаруулах замын өвчин судлалаар 1 эмч, эмэгтэйчүүдийн дурангийн сургалтанд 1 эмч тус тус хамрагдан 4 их эмч нарийн мэргэжил эзэмшин суралцаж төгсөн ирээд ажиллаж байна.
 2018 оны эхний хагас жилийн байдлаар резидентэд дотрын чиглэлээр 2, Эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр-1, сүрьеэ-1, Халдварт-1, Хүүхэд-1, Нүд-1, дээшлүүлэх чиглэлээр гемодиализийн эмч-1, техникч-1, туслах сувилагч-1, магистр, мэргэшүүлэх-4 чиглэлүүдээр тус тус суралцаж байна.
Тус эмнэлэгт Монгол улсын хүний гавъяат эмч 1, клинкийн профессор-6, зөвлөх эмч-5, тэргүүлэх зэрэгтэй эмч, сувилагч 15, ахлах зэрэгтэй эмч, сувилагч, тусгай мэргэжилтэн 62, бакалавр сувилагч  39 тус тус ажиллаж байна. 
Гавъяа, шагнал
               Хүний гавъяат эмч-5 “Алтан гадас” одон-3, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 1, “Хөдөлмөрийн хүндэт медаль-8,   ЭМЯ-ны “Эрүүлийг хамгаалахын тэрүүний ажилтан”-аар 90,   ЭМЯ-ны “Жуух бичиг”-ээр 132, Аймгийн “Хөдөлмөрийн аварга”-аар-8, АЗД-ын “Хүндэт тэмдэг”-ээр 32, АЗД-ын “Хүндэт жуух”-аар 63, Зуунмод сумын “Хүндэт жуух”-53, Аймгийн ИТХ-ын “Хүндэт жуух”-аар 23, бусад байгууллагын шагналаар 38 эмч, сувилагч, тусгай мэргэжилтэн бусад ажилтнууд тус тус шагнагдсан байна.

1 comment:

  1. БНСУ-ын Тоттори муж, Кангвон мужид гэж бичээрэй

    ReplyDelete

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.