2018/05/19

Өдөр тутмын хяналт

      I.    

Өдөр тутмын хяналт
          2018 оны жилийн эцсийн байдлаар нийт 4971 өвчний түүхэнд, нярай 293/5, төрөлтийн түүх-372/48,    яаралтай тусламжийн хуудас-548/18, түргэн тусламжийн хуудас-1854/39 өдөр тутмын явцын хяналт хийж 6818 анхан шатны маягтын  бичилтийг 76 үзүүлэлтээр хянасан буюу нийт хэвтэн эмчлүүлэх тасаг болон өдрийн эмчилгээгээр эмчлүүлсэн 6925 өвчтөний өвчний түүхийн 5343 буюу 77%-г
хянаж, 75 чиглэлийн  753 алдаа/зөрчил илрүүлж, эмч нарын 18 удаагийн ярианд давхардсан тоогоор 606 эмч, мэргэжилтнүүдэд зөвлөмжийг өгсөн. 
        Өмнөх онтой харьцуулахад  анхан шатны маягтын хяналт 2182 тохиолдлоор буюу 47%-иар нэмэгдэж,  23 чиглэлийн 723 алдаа/зөрчил бүртгэгдэж байсан бол 2018 оны жилийн эцсийн байдлаар 26 чиглэлийн 753 алдаа зөрчил бүртгэгдэж зөрчил гарч байгаа чиглэл 3-р буюу 13%-р, алдаа/зөрчил 30-р буюу 10%-р өссөн байна.


0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.