2019/08/30

Сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварт өвчин, бруцеллёзын илрүүлгийн үзлэгийг зохион байгуулахаар ажиллаж байна.


Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төсөл, Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Монголын Сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоотой хамтран Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд Заамар, Алтанбулаг, Борнуур, Сүмбэр сумдад үйл ажиллагаа явуулж буй уул уурхай, хувиараа ашигт малтмал эрхлэгчид, хүн амд сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварт өвчин,

2019/08/19

Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр


1.  БНСУ-ын Сөүлийн эрүүл мэндийн сайн дурын сан нь шүдний нарийн мэргэжлийн эмч нар, тоног төхөөрөмжийн инженер, сайн дурын ажилтнууд, орчуулагч нийт 24 хүний бүрэлдэхүүнтэй баг 2019 оны 07 дугаар сарын 08-10-ны өдөр хүртэл Нэгдсэн эмнэлэгт ажиллалаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Зуунмод сумын зорилтот өрхийн 223 хүүхдэд шүдний үзлэг оношилгоо, эмчилгээ, эрүүл ахуйн зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагааг зохион байгуулж, мөн шүдний эмчилгээний сандал-2, эхо, эмнэлгийн бусад хэрэгслийн буцалтгүй тусламж үзүүлсэн.

2.               “Эх нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинэ, технологийг нутагшуулах” төслийн хүрээнд  тоног төхөөрөмж, сургалтын иж бүрдэл хүлээлгэн өглөө.