2019/08/30

Сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварт өвчин, бруцеллёзын илрүүлгийн үзлэгийг зохион байгуулахаар ажиллаж байна.


Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төсөл, Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Монголын Сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоотой хамтран Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд Заамар, Алтанбулаг, Борнуур, Сүмбэр сумдад үйл ажиллагаа явуулж буй уул уурхай, хувиараа ашигт малтмал эрхлэгчид, хүн амд сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварт өвчин,
бруцеллёзын илрүүлгийн үзлэгийг 8 дугаар сарын 19-ний өдрөөс 9 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд зохион байгуулахаар ажиллаж байна.

Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоногийн хүрээнд “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохын ач холбогдол” сэдвээр Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн их эмч А.Алтантуяа TBS телевизийн “Зочны цаг” нэвтрүүлэгт оролцож мэдээлэл өгсөн.

Эрүүл мэндийн газартай хамтран цэцэрлэгийн насны хүүхдийн урьдчилан сэргийлэх үзлэгийг газар дээр нь буюу Зуунмод сумын нийт 11 цэцэрлэг дээр зохион байгуулсан 1243 хүүхдийг үзлэг шинжилгээнд хамруулж цөсны пегмент эерэг 10, цагаан хорхойн шинжилгээ эерэг 49 тохиолдлыг илрүүлсэн.

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.