2019/08/19

Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр


1.  БНСУ-ын Сөүлийн эрүүл мэндийн сайн дурын сан нь шүдний нарийн мэргэжлийн эмч нар, тоног төхөөрөмжийн инженер, сайн дурын ажилтнууд, орчуулагч нийт 24 хүний бүрэлдэхүүнтэй баг 2019 оны 07 дугаар сарын 08-10-ны өдөр хүртэл Нэгдсэн эмнэлэгт ажиллалаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Зуунмод сумын зорилтот өрхийн 223 хүүхдэд шүдний үзлэг оношилгоо, эмчилгээ, эрүүл ахуйн зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагааг зохион байгуулж, мөн шүдний эмчилгээний сандал-2, эхо, эмнэлгийн бусад хэрэгслийн буцалтгүй тусламж үзүүлсэн.

2.               “Эх нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинэ, технологийг нутагшуулах” төслийн хүрээнд  тоног төхөөрөмж, сургалтын иж бүрдэл хүлээлгэн өглөө.

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.