2010/12/21

"Тэгш дүүрэн" хөтөлбөрийн сургалт амжилттай болж өндөрлөлөө.

Төв АНЭ-ийн сургалтын танхимд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм хамт олонд түшиглэн сэргээн засах "Тэгш дүүрэн" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй өрх, сумын эмч нарт зориулан мэргэжил дээшлүүлэх 3 хоногийн сургалт 2010 оны 12 сарын 20-21нд амжилттай болж өндөрлөлөө.


Уг сургалтанд нийт 15 сумын эмч мэргэжилтэн, АНЭ-ийн 15 эмч мэргэжилтнүүд хамрагдсан юм. Сургалтын зохицуулагчаар Төв АЗДТГ-ын эрүүл мэнд, нийтийн биеийн тамир хариуцсан мэргэжилтэн С.Бүжмаа, сургагч багшаар АНЭ-ийн Уламжлалт-Сэргээн засахын их эмч Б.Буджаргал, Уламжлалтын их эмч Т.Оюундэлгэр, Гэмтлийн их эмч Х.Ганзориг нар ажиллалаа.




1 comment:

  1. хөтөлбөр ямар бүтэц бүрэлдэхүүнтэй хэрэгжсэн бэ? хариу

    ReplyDelete

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.