Aймгийн Нэгдсэн эмнэлэг гурван үе шатаар ажил үйлчилгээгээ “Цахим” хэлбэрт оруулж байгаа бөгөөд I үе шат-“Алсын зайн оношлогооны төв”-ийг байгуулан, амбулаторийн үйл ажиллагааг цахимд шилжүүлж, 2009 оны 7дугаар сарын 7-нд нээлтээ хийж, тус нээлтэнд Монгол Улсын Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Эрүүл Мэндийн Яамны МХҮГазрын дарга С.Энхболд, УИХурлын гишүүн Д.Дондог, аймгийн Засаг дарга Ц.Энхбат нар оролцсон билээ.



2010 оноос II шат – оношлогоо, шинжилгээний хэсэг буюу лабораторийн тасаг, онош зүйн кабинетуудын ажил үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажил хийгдэж байна.
Иймээс аймгийн Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлэхдээ эхлээд “Цахим бүртгэл”-д бүртгүүлж, үзлэг, оношлогоо, шинжилгээ хийлгэх цагаа урьдчилан авч, “Цахим бүртгэл”-ээс амбулатори болон лаборатори, онош зүйн тасгийн эмч рүү очно.
Иргэдэд нээлттэй утас: 23811; 22112; 23763; 22474; 22294
Хүлээн авах: 22420; 22513; 103
Цахим бүртгэл: 22366
0 сэтгэгдэл:
Post a Comment
сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.