2010/12/13
Халдвартын тасгийн танилцуулга
Эрхэм зорилго: Эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлэх
Танилцуулга: Халдвартын тасаг нь аймгийн АДХГ захиргааны шийдвэрээр 1961.06.15-нд 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдан анхны тасгийн эрхлэгч эмчээр МУХГ эмч П.Бумбага ажиллаж байсан.Одоо их эмч -3, бага эмч-1,сувилагч-7, үйлчлэгч-5 ажилтантайгаар аймгийн 27 сумын хэмжээнд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлж үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Манай хамт олон дотроос Клиникийн профессор эмч-1, АУ-ны магистр-1, тэргүүлэх зэргийн эмч-2 ахлах зэргийн эмч-1, ахлах зэргийн сувилагч-3, ЭХТА-7, эмя-ны жуух-21 ажилтан авсан ба тус хамт олон нь 2004 оны байгууллагын спортын аварга, 2008 онд МЭХ-оос "ХӨДӨЛМӨРЧ МАНЛАЙ ХАМТ ОЛОН", 1995, 2009 онуудад урлагийн шилдэг хамт олноор шалгарсан түүхэн амжилтаар дүүрэн хамт олон юм.
Subscribe to:
Post Comments (Atom)
0 сэтгэгдэл:
Post a Comment
сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.