Showing posts with label Чанарын албаны мэдээлэл. Show all posts
Showing posts with label Чанарын албаны мэдээлэл. Show all posts

2019/12/10

“ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ХОЛБООТОЙ ХАЛДВАРААС СЭРГИЙЛЬЕ, АНТИБИОТИКИЙГ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЕ” 1 САРЫН АЯНЫ ТАЙЛАН


Нэгдсэн эмнэлгийн 12 тасаг, нэгжийн дунд “Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвараас сэргийлье, Антибиотикийг зохистой хэрэглэе” сэдэвт сарын аяныг зарлан 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 12 сарын 01-ний өдөр хүртэл амжилттай зохион байгууллаа. Уг аяны хүрээнд:

2019/07/03

“ЦУСААР ДАМЖИХ ХАЛДВАРААС СЭРГИЙЛЬЕ” ЧАНАРЫН ӨДӨРЛӨГИЙН ТАЙЛАН


Нэгдсэн эмнэлгийн чанарын албанаас “Цусаар дамжих халдвараас сэргийлье” сэдэвт чанар сайжруулах сарын аяныг 12 тасаг, нэгжийн дунд зарлан 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулж, энэхүү аяны өдөрлөгийг 06 сарын 14-ний өдөр Нэгдсэн эмнэлгийн алсын зайн оношилгооны танхимд

2019/06/11

ТӨВ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ЧАНАРЫН АЛБАНААС 2019 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР АШМАЯГТЫН ХӨТЛӨЛТӨНД ХИЙСЭН ӨДӨР ТУТМЫН ХЯНАЛТ ҮНЭЛГЭЭНИЙ ТОВЧ ТАЙЛАН


Батлагдсан өдөр тутмын хяналтын хуваарийн  дагуу 2019 оны хагас жилийн байдлаар хэвтэн эмчлүүлэх 9 тасаг, өдрийн эмчилгээний өвчний түүх, яаралтай тумламжийн хуудас, түргэн тусламжийн хуудсанд өдөр бүр хяналт үнэлгээ хийж, алдаа зөрчлийг тухай бүрт нь холбогдох эмч мэргэжилтнүүдэд мэдээлж  зөвлөж, зөрчлийг арилгуулж ажилласан.Үүнд:

2019/03/05

“Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулагдаж Нэгдсэн эмнэлэг эрүүл мэндийн сургалт, сурталчилгааг иргэд үйлчлүүлэгчдэд үзүүллээ.


2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр  Солонго цогцолборт Төрийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулагдаж Нэгдсэн эмнэлэг цусны даралт хэмжих, биеийн жингийн индекс тодорхойлох болон эрүүл мэндийн сургалт, сурталчилгааг иргэд үйлчлүүлэгчдэд үзүүллээ.

2019/02/15

Нэгдсэн эмнэлгийн эмнэлзүйн нэгдсэн лабораторид Стандарт хэмжил зүйн газрын дэд даргын А/06 тоот тушаалаар ажлын хэсэг ирж үнэлгээ хийлээ.


Нэгдсэн эмнэлгийн эмнэлзүйн нэгдсэн лабораторид  MNS ISO 15159:2015 стандартын дагуу лабораторийн чанар ба чадавхид тавигдах шаардлагыг хангаж

2018/11/28

Чанарын өдөрлөг, чанар сайжруулах талаар хийсэн ажлууд


Чанарын өдөрлөг, чанар сайжруулах талаар хийсэн ажлууд
1.     Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх 1 сарын ажлын хүрээнд батлагдсан хөтөлбөрийн дагуу бусад эмнэлгүүдээс туршлага судалж сайн туршлагыг дэлгэрүүлж чанарыг сайжруулахаар 3 /УНТЭ, ШУГТЭ, Гранд мед/ дээд шатлалын  эмнэлгүүдтэй хамтран ажиллах санамж хуудсанд гарын үсэг зуруулж туршлага судлах хөтөлбөр боловсруулан

2018/11/25

“Антибиотикийг зохистой хэрэглэе” аян

1.    “Антибиотикийг зохистой хэрэглэе” аяны хүрээнд  нийт эмч нарын дунд антибиотикийг зөв зохистой хэрэглэх, олон эмэнд тэсвэртэй нянгийн хяналт, сэргийлэлтийн талаарх онол болон практик хэрэглээний мэдлэгийг дээшлүүлэн туршлага солилцох зорилгоор  21 хоногийн аяныг чанарын алба, эмийн эмчилгээг зохицуулах хороо, эм зүйн албатай  хамтран амжилттай зохион байгууллаа. Аянд Нэгдсэн эмнэлгийн 55  эмчийг 5 багт хуваан оролцуулсан бөгөөд аяны хүрээнд 11 хэрэгжүүлэх арга хэмжээ бүхий төлөвлөгөө гарган батлуулж, дараах ажлуудыг зохион байгууллаа. Үүнд: Антибиотикийн зохистой хэрэглээний талаарх эмч нарын мэдлэгийг аяны өмнөх болон дараах сорилоор үнэлсэн. Антибиотикийн хэрэглээний 2017 оны Санфордын “Антибиотик эмчилгээний удирдамж” болон антибиотикийн ангиллаар гарын авлага боловсруулан бүх эмч нарт тараасан. Аяны хугацаанд антибиотикийн зохистой хэрэглээний талаарх мэдээллийг 5 удаа эмч нарын яриан дээр багууд хуваарийн дагуу танилцуулсан. Сургалтууд Astellas эмийн компаниас “Амбулаторит хэрэглэх антибиотик”, “Антибиотик ангилал, үйлдлийн механизм, эмийн зохистой

2018/11/14

Чанарыг албаны мэдээлэл

Японы sysmex корпорацийн төсөлд МУ-ын хэмжээнд сонгогдсон 6 лабораторийн 1 болж “MNS ISO 15189:2012 Стандарт-Эмнэлгийн лабораторийн чанар болон ур чадварт тавигдах онцлог шаардлага” сэдэвт сургалтанд чанарын албаны болон лабораторийн тасгийн эмч нар оролцлоо.

2018/11/03

Долоо. Ижил мэргэжилтний үзлэг

Долоо. Ижил мэргэжилтний үзлэг
Чанарын алба болон сувилахуйн  албанаас эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн дунд ижил мэргэжилтний үзлэг, явцын хяналтыг тогтмол хийж,  мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөн ажиллаж байна.
Эмч нар ижил мэргэжилтний үзлэгийг:
  1. Амбулаторийн картанд ижил мэргэжилтний үнэлгээ
  2. Эмнэлэг хяналтын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст өвчтөн илгээх эпикризийн бичилт
  3. Эх барих эмэгтэйчүүдийн хэт авиа оношилгоо хийх ижил мэргэжилтний үнэлгээ
  4. Өвчний түүхэнд ижил мэргэжилтний үнэлгээ
  5. Яаралтай тусламж үйлчилгээг үнэлэх хяналтын хуудас
  6. Түргэн тусламжийн дуудлагыг үнэлэх хяналтын хуудас
зэрэг  6 чиглэлээр  анхан шатны маягт хөтлөлтөнд ижил мэргэжилтний үнэлгээг нэгдсэн эмнэлгийн хэмжээнд эмнэлгийн тусламж үзүүлж буй

2018/07/06

Чанарын албаны мэдээлэл:

1.    Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” 2018.07.05-ны өдөр төрийн үйлчилгээний нэгдсэн төвд зохион байгуулагдсан бөгөөд үүнд ЭМГ, Төв аймгийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төв хамтран зохион байгуулсан. Энэхүү үйл ажиллагаанд нэгдсэн эмнэлгийн зүгээс эмчийн үзлэгийн

2018/06/19

“Хүнээ дээдлэн хөдөлмөрөө хүндэтгэе” аян

  Нэгдсэн эмнэлгийн чанарын албанаас үйлчлэгч нарын ажил үйлчилгээг бусдад таниулан суртачлах, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулж иргэдэд цэвэрхэн, таатай орчинд үйлчилгээ үзүүлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 06 дугаар сарын 14-ний хугацаанд “Хүнээ дээдлэн хөдөлмөрөө хүндэтгэе” аяны удирдамж боловсруулан тасаг, нэгжүүдэд тарааж аяныг өрнүүлсэн. Аяны хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулсан. Үүнд:
·         Халдвар хамгаалал болон гар угаах арга, хөдөлмөрийн аюулгүй байдал, эмнэлгийн ажилтны ёс зүй

2018/05/19

Өдөр тутмын хяналт

      I.    

Өдөр тутмын хяналт
          2018 оны жилийн эцсийн байдлаар нийт 4971 өвчний түүхэнд, нярай 293/5, төрөлтийн түүх-372/48,    яаралтай тусламжийн хуудас-548/18, түргэн тусламжийн хуудас-1854/39 өдөр тутмын явцын хяналт хийж 6818 анхан шатны маягтын  бичилтийг 76 үзүүлэлтээр хянасан буюу нийт хэвтэн эмчлүүлэх тасаг болон өдрийн эмчилгээгээр эмчлүүлсэн 6925 өвчтөний өвчний түүхийн 5343 буюу 77%-г

2014/01/02

Залуучуудын чуулган зохион байгууллаа.


Залуучуудын чуулган зохион байгууллаа. 
Нэгдсэн Эмнэлгийн ҮЭХорооноос санаачлан  залуучуудаа идэвхижүүлэх, урамшуулах, ажил үйлсийг нь сурталчлах, цаашид орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор “Залуучуудын манлайлал” чуулганыг энэ оны 12 сарын 27-ны өдөр аймгийн ЗДТГ-н хурлын танхимд  зохион байгуулав.
Уг чуулганд тус байгууллагын нийт 80 гаруй 35 хүртэлхи насны залуучууд, тасгийн эрхлэгч, ахлах сувилагч, зөвлөх эмч, аймгийн Засаг дарга Д.Баярбат, түүний орлогч Мөнхбаатар, НХХ-н дарга Нямсүрэн, мэргэжилтэн Бүжмаа, ЭМГ-н дарга Алтантуул, НЭ-н дарга Чулуунцэцэг, аймгийн ҮЭХолбооны дарга Д.Оюун зэрэг удирдах ажилтан оролцсон өргөн хэмжээний чуулга уулзалт болов
Энэхүү чуулганаас нэгдсэн эмнэлгийн нийт залуучууд Залуучуудын  эрхэмлэх уриалга гарган бусад залуучуудыг уриалсан бөгөөд, өөрсдийн ажил, амьдрал тулгамдаж байгаа асуудлуудаа тодорхойлон аймаг, орон нутгийн удирдлагуудад чөлөөтэй илэрхийлэв.
Мөн чуулганы үеэр 2013 онд ажил үйлсээрээ хамт олноо манлайлсан 13 залууг “Шилдэг залуу” өргөмжлөл, дурсгалын цомоор шагнасан ба, аймгийн засаг даргын шагналаар 3, Аймаг байгуулагдсны 90 жилийн ойн медалиар 5, ҮЭ-н байгууллагын шагналаар 6 ажилтан, МЗХ-ны шагналаар 1 эмч, тус тус шагнагдав. Чуулганы үйл ажиллагаанд баяр хүргэж, СТА дуучин Тэгшжаргал, Баянмөнх нар ирж ая дуугаа өргөв.

2013/11/25

Чанарын албаны мэдээлэл


Чанарын албанаас 2013-11 сарын 1-с 11 сарын 20-нд хийсэн ажил:
1.Эмч, эмнэлгийн ажиллагсад 250 ажилтнааас сэтгэл ханамжийн судалгаа авав.
2.Чанарын албаны  дарга Н.Ганцэцэг, амбулаторийн эрхлэгч Б.Дашзэгвэ, хүүхдийн тасгийн эрхлэгч Н.Отгончимэг, шүдний эмч Т.Төртогтох нар Сэлэнгэ аймгийн эх,хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар туршлага судлав.
3.Сайн санал 3-г бүртгэж, нийт саналыг удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэв.
4.ХЭАХН-с авсан үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгааны дүнг нэгтгэж, нийт эмч, мэргэжилтнүүдэд мэдээлэл хийв.
5.ХЭАХН-с авсан үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судлагааны мөрөөр хийх ажлын төлөвлөгөөг гаргаж, батлуулав.
6.Эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх тухай, тасгуудад төлбөртэй өрөө ажиллуулах журм ын төсөлд саналаа өгөв.
7.СЭЭ-ХАЯТ-н тасгийн эмч нартай эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сайжруулах тухай ярилцлага зохион байгуулав.
8.ДЭМБ-н “Цахим эрүүл мэнд” төслийн багийнхантай уулзалт хийв.
9.Эрүүл мэндийн сайдын 2013 оны 312 тоот тушаалын дагуу иргэдийн санал гомдлыг барагдуулах ажлын тайлан, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн тайлангуудыг тус тус  гаргаж ЭМГ-т явуулав.

Чанарын алба


2013/10/18

Чанарын албанаас хийсэн ажлын мэдээлэл



Чанарын албанаас хийсэн ажлын мэдээлэл
2013 оны 9 сарын 15-с 10 сарын 1ны хугацаанд
1.Сайн саналыг бүртгэх дэвтэр нээж, 10 санал бүртгэсэн.
2.Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын талаар эмийн хэсэг, эмчилгээний хоолны ажиллагсадтай уулзалт хийв.
3.100 үйлчлүүлэгчээс сэтгэл ханамжийн судалгаа авч, дүгнэв.
4.Бүтээмжийн багийн ахлагч нарын хурал зохион байгуулж, цаашид хэрэгжүүлэх ажлын үүрэг, чиглэл өгөв.
5.Үйлчлүүлэгчдийн санал, хүсэлт, өргөдөл гомдлын  тайлан мэдээг гаргаж, ЭМГ-т хүргүүлэв.
6.9 сарын 25 нд аймгийн телевизээр “Гүүр” нэвтрүүлэгт оролцож, иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгөв.
7.Аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг гаргаж, ЭМГ-т хүргүүлэв.
8.ЭМЯ-с 2012 оны ажлыг дүгнээд өгсөн зөвлөмжийн дагуу хийсэн ажлын тайланг гаргаж, хүргүүлэв.
9.Чанарын албаны дөрөвдүгээр улирлын үйл ажиллагааны төлөвлөгөөг хийж батлуулав.


2013/10/17

Нэгдсэн Эмнэлгийн Үйлдвэрчний Эвлэлийн хорооны мэдээлэл.


Нэгдсэн Эмнэлгийн Үйлдвэрчний Эвлэлийн хорооны мэдээлэл.
2013-10-17
Тус байгууллагын ҮЭХороо нь ажлаараа 2012 онд аймгийнхаа 100 гаруй анхан шатны хороодоос шалгарч, “Шилдэг анхан шатны хороо”-р шалгарсан бөгөөд улмаар 2013 онд “Улсын шилдэг хороо”-гоор шалгарсан амжилтаар хамт олныхоо итгэлийг өргөв.
10 сарын 16-нд ҮЭХорооны тэргүүлэгчид хуралдаж, дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.Үүнд:
1.ҮЭХорооны дотоод журмыг шинэчлэн батлав.
2.Хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах саналын төслийг боловсруулж, захиргаанд өргөн барихаар шийдвэрлэв.Уг нэмэлт өөрчлөлтөөр: 0-2 настай хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг хорогдуулах, ҮЭХорооны сонгуультанд сонгуульт үүргээ гүйцэтгэхэд үндсэн  ажлаас нь өдөр тутам 1 цагаар чөлөөлөх зэрэг асуудлуудыг дэвшүүлэв.
3.Мөн ажиллагсдын цайны газар байгуулах, ҮЭХороог үйл ажиллагаагаа хэвийн явуулж, ажиллагсдынхаа санал, хүсэлтийг чөлөөтэй хүлээн авах, тэдний хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд зориулж ажлын өрөөтэй болгох зэрэг шаардлагыг хүргүүлэхээр шийдвэрлэв.
4.Байгууллагын ажиллагсдын 113 нь буюу 35 % нь залуучууд эзэлж байгаа бөгөөд тэднийг идэвхижүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор “Залуучуудын чуулган”, “Шилдэг залуу” хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулах товыг тогтов.
5.ҮЭХороонд өргөдөл ирүүлсэн 2 ажилтны өргөдлийг хэлэлцэж, зохих шийдвэрүүдийг гаргаж ажиллав.
  
Дарга      Д.Батнасан

2013/10/11

Чанарын албаны өргөдөл санал хүсэлтийн тайлан


Чанарын албанаас хийсэн ажлын мэдээлэл

Чанарын албанаас хийсэн ажлын мэдээлэл
2013 оны 9 сарын 15-с 10 сарын 1ны хугацаанд
1.Сайн саналыг бүртгэх дэвтэр нээж, 10 санал бүртгэсэн.
2.Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын талаар эмийн хэсэг, эмчилгээний хоолны ажиллагсадтай уулзалт хийв.
3.100 үйлчлүүлэгчээс сэтгэл ханамжийн судалгаа авч, дүгнэв.
4.Бүтээмжийн багийн ахлагч нарын хурал зохион байгуулж, цаашид хэрэгжүүлэх ажлын үүрэг, чиглэл өгөв.
5.Үйлчлүүлэгчдийн санал, хүсэлт, өргөдөл гомдлын  тайлан мэдээг гаргаж, ЭМГ-т хүргүүлэв.
6.9 сарын 25 нд аймгийн телевизээр “Гүүр” нэвтрүүлэгт оролцож, иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгөв.
7.Аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг гаргаж, ЭМГ-т хүргүүлэв.
8.ЭМЯ-с 2012 оны ажлыг дүгнээд өгсөн зөвлөмжийн дагуу хийсэн ажлын тайланг гаргаж, хүргүүлэв.
9.Чанарын албаны дөрөвдүгээр улирлын үйл ажиллагааны төлөвлөгөөг хийж батлуулав.


2013/07/24

Чанарын албаны мэдээлэл

                                                           Чанарын албаны мэдээлэл
2012.07.15-19-ны өдрүүдэд Чанарын албанаас дараахь ажлуудыг хийлээ. 
1. "Эмнэлгийн алдаа, зөрчлийг мэдээлэх, бүртгэх заавар"-ын талаар сувилагч, тусгай мэргэжилтэнүүд болон хангамж, үйлчилгээний албаны ажилчдад 3 удаагийн сургалтыг зохион байгуулж, нийт 48 хүн хамрагдав.
2. Хэвтүүлэн эмчлэх тасгуудын эмийн хрэглээнд нэг агшингийн судалгаа хийж, дүнг удирлагын зөвлөлийн хуралд танилцуулав.
3. Иргэний танхимд ирсэн 3 саналын дагуу холбогдох мэдээллүүдийг бэлтгэж, хариуг явуулсан.
4. Аймгийн НДХэлтэстэй хийсэн "Эрүүл мэндийн дрртгалын гэрээ" -ний эхний хагас жилийн хэрэгжилтийг дүгнэхэд оролцов.
5. Төрөх тасгийн 5 өвчний түүхэнд хяналт хийв.

2013/07/15

Нэгдсэн Эмнэлгийн чанарын албаны мэдээлэл


Чанарын албанаас  7сарын 1-с 5-ны өдрүүдэд дараахь ажлуудыг хийв.
1.ЭМС-н 2013 оны 177 тоот тушаалыг  энэ  оны 6 сараас эхлэн мэс заслын тусламж   үйлчилгээнд хэрэгжүүлж ажиллав.
2.Нэгдсэн эмнэлэгийн дарга А.Чулуунцэцэгээр ахлуулсан 10 хүн УХТЭ эрүүл мэндийн байгууллагад ISO-9001  стандартыг хэрэгжүүлсэн туршлагыг судлав.
3.Үйлчлүүлэгсдийн сэтгэл ханамжийн 6 сарын судалгааг авч, 89 талархал, 31 санал хүсэлт хүлээн авч ажиллав.

2013 оны 07 сарын 08-наас 10нд хэвтүүлэн эмчлүүлэх тасгуудын эмийн хэрэглээнд  хяналт хийв.