Нэгдсэн эмнэлгийн
чанарын албанаас үйлчлэгч нарын ажил үйлчилгээг бусдад таниулан суртачлах, цэвэрлэгээ
үйлчилгээг сайжруулж иргэдэд цэвэрхэн, таатай орчинд үйлчилгээ үзүүлэх нөхцлийг
бүрдүүлэх зорилгоор 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 06 дугаар сарын
14-ний хугацаанд “Хүнээ дээдлэн хөдөлмөрөө хүндэтгэе” аяны удирдамж
боловсруулан тасаг, нэгжүүдэд тарааж аяныг өрнүүлсэн. Аяны хүрээнд дараах
ажлуудыг зохион байгуулсан. Үүнд:
·
Халдвар хамгаалал болон гар угаах арга, хөдөлмөрийн
аюулгүй байдал, эмнэлгийн ажилтны ёс зүй
харилцаа хандлага, зөрчилдөөн сэдвүүдээр үйлчлэгч нарт
сургалт зохион байгуулж давхардсан тоогоор 83
үйлчлэгч хамрагдсан.
·
Үйлчлэгч нарын ажлын хувцсыг жигдрүүлэх, цэвэрлэгээ үйлчилгээнд
шаардлагатай материалаар
хангах ажлыг зохион байгуулж тасаг, нэгжүүд үйлчилгээний
ажилтнуудын ажлын хувцсыг жигдрүүлсэн.
·
Үйлчлэгч нарын дунд цэвэрлэгээний тэргэнцэрийг гарын
доорхи материал ашиглан хийх оновчтой
санааны
хөдөлгөөн өрнүүлж 5 тасаг цэвэрлэгээ үйлчилгээний материал, хамгаалах
хэрэгсэлээ агуулах тэнгэнцэртэй болсон. Энэхүү үйл ажиллагаанд тасаг нэгжүүд
нийт 3,2 сая төгрөгийг зарцуулсан байна.
0 сэтгэгдэл:
Post a Comment
сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.