2014/04/11

ЭМЧ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛЛОО.

Нэгдсэн эмнэлэг нь "Дэлхийн эмч нарын өдөр"-ийг тохиолдуулан  "Эрдэм шинжилгээ, судалгаа"-ны чиглэлээр онол практикийн хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жил нийт 48 эмч, 28 судалгааны илтгэл тавьж хэлэлцүүллээ.  Дээрх илтгэлүүдээс: 
  • Нэгдүгээр байранд: НЭМ-ийн ажилтан Э.Төмөрчөдөр, Н.Юүки "Төв аймгийн Зуунмод сумын ЕБС-ийн сурагчдын амны хөндийн эрүүл ахуйн мэдлэг, хандлага, зан үйлийн талаарх судалгаа"
  • Хоёрдугаар байранд: Мэдрэлийн эмч Ц.Мөнхзул, статистикч Б.Мөнхтуяа "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өвчлөлийн бүтэц, тусламж үйлчилгээний өнөөгийн байдал"
  • Гуравдугаар байранд: Мэдрэлийн эмч Ж.Бямбажав, Г.Байгальмаа, мэдээгүйжүүлэгч эмч Г.Норовсүрэн, Д.Нансалмаа "Мэдрэлийн эмгэгүүдийг MRI шинжилгээгээр оношлохын ач холбогдол" сэдэвт илтгэлүүд шалгарч, хамт олноо хошуучиллаа.

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.