Өдөрлөгийг сувилахуйн
алба болон Итгэл- Сэтгэл багийн гишүүд хамтран зохион байгууллаа. Өдөрлөгт ЭМГ-ын
СБЗАХ-мэргэжилтэн Б.Эрдэнэцэцэг болон бусад багийн гишүүд 30 гаруй сувилагч
тусгай мэргэжилтэн оролцлоо. Өдөрлөгийн зорилго нь сувилагч,
тусгай мэргэжилтнүүд “Уян гуурс”-ыг
стандартын дагуу тавьж, үйл ажилгаандаа
хэвшүүлэх, өөрийгөө болон үйлчлүүлэгчдийг
эрсдэлээс хамгаалах арга барилд суралцах, яаралтай тусламжийг цаг
алдалгүй үзүүлэх, хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд оршино.
Өдөрлөгийн хүрээнд
дараахь ажлуудыг зохион байгуулав.
Ø Өдөрлөгт оролцогчдын дунд мэдлэг сорих тестээр үнэлгээ
өгч хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Ø Уян гуурс хэрхэн тавих түүнийг арчлах
талаар гарын авлага бэлтгэн эмчилгээний тасгуудад өгөв.
Ø Өдөрлөгийн үйл ажиллагаанд дүгнэлт өгч
цаашид хийх ажлын саналыг хэлэлцэн дүгнэв.
ЭМГ-ын СБЗАХ-мэргэжилтэн
Б.Эрдэнэцэцэг, сувилахуйн албаны дарга Д.Алтанцэцэг
СЭЭ-ний тасгийн мэдээгүйжүүлэгч сувилагч О.Дэлгэрцэцэг
Сувилагч мэргэжилтнүүдтэй сорилийн тестэн дээр ажиллаж байгаа нь
СЭЭ-ний тасгийн мэдээгүйжүүлэгч сувилагч Н.Долгорсүрэн,О.Дэлгэрцэцэг нар Уян гуурсыг
хэрхэн тавих түүнийг арчлах талаар зөвлөгөө өгч байгаа нь
Гардан ажилбар хийж байгаа нь
Өдөрлөгт оролцогсод
Сувилахуйн алба 2014.4.03
0 сэтгэгдэл:
Post a Comment
сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.