2014/04/25

Дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдрийг *Илрүүлье эмчилье эдгэрүүлье*уриатай амжилттай зохион байгууллаа

Дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдрийг аймгийн хэмжээнд*Идгэрүүлье эмчлэе эдгэрүүлье* 1сарын аян зохион явуулж, ухуулга сурталчилгааг олон нийтэд таниулан сурталчлах, сүрьеэ өвчнийг илрүүлэх үзлэг шинжилгээ, өдөрлөгийг  өвчлөл өндөр  Лүн суманд  очиж,  ЭМГ, НЭ-ийн сүрьеэгийн диспансер,өрх сумын эмнэлэг, Төв аймаг дахь МСТН-ийн салбар хамтран зохион явууллаа.        

1. АНЭ-ийн  эмч мэргэжилтэнүүдийн дунд сүрьеэ өвчний тухай болзолт уралдаан зарлаж дүгнэхэд тасгууд идэвхитэй оролцон Төрөх,Хүүхэд, УСЗЭ тасгууд бусдыгаа тэргүүлж, өргөмжлөл болон мөнгөн шагнал үнэ бүхий зүйлээр шагнууллаа.
2. Аймгийн 26 сум, АНЭ-ийн 52 эмч  , тусгай мэргэжилтэн 78 хүнд, сүрьеэ тасгийн эрхлэгч эмч Д.Мөнхзул Сүрьеэ өвчний сүүлийн үеийн оношлогоо эмчилгээний талаархи мэдээлэл  нийт 130 хүнд  хийсэн байна.
3. ТВS- телевизээр“Сүрьеэ эдгэрдэг өвчин” сурталчилгааны кино, Зуунмод суманд такси шоу анх удаа амжилттай явуулсан../3-р сарын 24 нд/
4. Аймгийн НЭ-ийн үйлчлэгч нарын дунд сүрьеэ өвчин ба танин мэдэхүйн талаар “АХА” тэмцээнийг зохион явуулахад Сүрьеэ тасгийн үйлчлэгч Н.Наранцэцэг 1-р байр, Хүүхдийн тасгийн үйлчлэгч А.Оюунцэцэг 2-р байр эзэлж “Дурсамж, дурсгалын зүйлээр шагнагдлаа.
5. Нэг сарын аяны хугацаанд сургалт 447 хүнд, сурталчилгаа 2245 хүнд, сүрьеэ илрүүлэх үзлэг 482 хүнд хийж сурталчилгааны материал гарын авлага 200 ш олшруулан тарааж, зөөврийн үзүүлэн, сурталчилгааны хулдаасан самбар хийж ,  өвчлөл өндөртэй Лүн суманд  үзлэг, өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа
   

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.