2019/07/17

Эмнэлгийн тусламж үйлчилгээний мэпээлэл, “Торгоны зам” авто ралли 24 цагаар эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлсэн


Эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр:
Аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2019 оны эхний 6 сарын байдлаар 436 эх төрж өнгөрсөн мөн үеийнхээс 5 тохиолдлоор буурсан ба 436 нярай бүртгэгдсэн байна. Нэгдсэн эмнэлэг 6 сарын байдлаар нийт 76153 үзлэг хийсэн бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 38461, амбулаторийн үзлэг 34514, идэвхитэй хяналтын үзлэг 3178 хийж гүйцэтгэсэн байна. Түргэн тусламжийн дуудлагаар 3737 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ба үүнээс алсын дуудлага 74 буюу 2.0%, осол гэмтлийн дуудлага 59 буюу 1.6%-ийг эзэлж
байна.  3736 өвчтөн 31931 ор хоног ашиглан хэвтүүлэн эмчлүүлсэн ба дундаж ор хоног 8.4 байна.
2019.06.14-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Цусны 1000 донор анхдугаар төрийн ордонд болж цусны салбар  төвийн эмч, мэргэжилтэн болон хүндэт донорын төлөөлөл оролцсон.
            Төв аймагт  олон улсын “Торгоны зам авто ралли уралдаан зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан Нэгдсэн Эмнэлэг нь 6 ортой хээрийн эмнэлгийг дэлгэн ажиллалаа. Хээрийн эмнэлэгт  нийт 1 асар дэлгэн нийт 24 эмч эмнэлгийн мэргэжилтэн, туслах ажилтан оролцон ажиллалаа. Хөшигтийн хөндийн эмнэлгийг 07 сарын 07-ны өдрөөс эхлэн  байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр тоноглон, тамирчид болон бусад ажилчдыг  хүлээн авах нөхцлийг бүрдүүлж ажилласан. 2019.07.09-2019.07.11-ний өдрүүдэд 24 цагаар эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлсэн. 7 ортой хээрийн эмнэлгийн асарт мэс ажилбар, халдвартын хэсэг, дотрын хэвтэн эмчлүүлэх хэсэг, хүлээн авах яаралтай тусламжийн болон хөдөлгөөнт эмийн сан  гэсэн хэсгүүдийг дэлгэн авто ралли тэмцээний оролцогчид болон ирсэн иргэдэд  эмнэлгийн тусламж үйлчилгээг эмнэлгийн асар болон авто ралли тэмцээний гараа болон барианы хэсэгт үзүүлэн ажилласан. Энэхүү эмнэлэг нь нийт 130 гаруй нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл, ороох боох материал болон эмнэлгийн тоног төхөөрөмжөөр ханган ажиллалаа. Уг эмнэлэг нь 31 хүнд эмнэлгийн тусламжийг үзүүлсэн бөгөөд, үүнд гэмтэл, бэртлийн 9 тохиолдол, үлдсэн тохиолдлын ихэнх хувийг харшил болон даралт ихэссэн иргэд эзэлж байна.  Хөшгийн хөндийн хээрийн эмнэлэгт 20 гаруй  нэр төрлийн 100 орчим эм, эмнэлгийн хэрэгслийг эмнэлгийн тусламж үзүүлж 380,000 төгрөгийг зарцуулсан байна.

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.