2013/10/17

Нэгдсэн Эмнэлгийн Үйлдвэрчний Эвлэлийн хорооны мэдээлэл.


Нэгдсэн Эмнэлгийн Үйлдвэрчний Эвлэлийн хорооны мэдээлэл.
2013-10-17
Тус байгууллагын ҮЭХороо нь ажлаараа 2012 онд аймгийнхаа 100 гаруй анхан шатны хороодоос шалгарч, “Шилдэг анхан шатны хороо”-р шалгарсан бөгөөд улмаар 2013 онд “Улсын шилдэг хороо”-гоор шалгарсан амжилтаар хамт олныхоо итгэлийг өргөв.
10 сарын 16-нд ҮЭХорооны тэргүүлэгчид хуралдаж, дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.Үүнд:
1.ҮЭХорооны дотоод журмыг шинэчлэн батлав.
2.Хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах саналын төслийг боловсруулж, захиргаанд өргөн барихаар шийдвэрлэв.Уг нэмэлт өөрчлөлтөөр: 0-2 настай хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг хорогдуулах, ҮЭХорооны сонгуультанд сонгуульт үүргээ гүйцэтгэхэд үндсэн  ажлаас нь өдөр тутам 1 цагаар чөлөөлөх зэрэг асуудлуудыг дэвшүүлэв.
3.Мөн ажиллагсдын цайны газар байгуулах, ҮЭХороог үйл ажиллагаагаа хэвийн явуулж, ажиллагсдынхаа санал, хүсэлтийг чөлөөтэй хүлээн авах, тэдний хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд зориулж ажлын өрөөтэй болгох зэрэг шаардлагыг хүргүүлэхээр шийдвэрлэв.
4.Байгууллагын ажиллагсдын 113 нь буюу 35 % нь залуучууд эзэлж байгаа бөгөөд тэднийг идэвхижүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор “Залуучуудын чуулган”, “Шилдэг залуу” хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулах товыг тогтов.
5.ҮЭХороонд өргөдөл ирүүлсэн 2 ажилтны өргөдлийг хэлэлцэж, зохих шийдвэрүүдийг гаргаж ажиллав.
  
Дарга      Д.Батнасан

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.