Энэхүү өдөрлөгийг
чанарын алба, сувилгааны алба хамтран зохион байгуулсан бөгөөд өдөрлөгийн үйл
ажиллагаанд Нэгдсэн Эмнэлгийн удирдлагууд болон нийт 30 гаруй сувилагч, тусгай
мэргэжилтэн хамрагдав.
Өдөрлөгийн зорилго
нь сувилагч, тусгай мэргэжилтнүүд ТҮС-ыг
баримтлан ажилласнаар өөрийгөө болон үйлчлүүлэгчидийг эрсдэлээс хамгаалах арга барилд
суралцахад оршино.
Өдөрлөгийн хүрээнд дараахь ажлуудыг зохион
байгуулав.
1.
Булчин
тарилга, мөн хураагуур судас хатгаж шинжилгээнд бэлтгэх ТҮС-аар үзүүлэх
сургууль хийж өдөрлөгт оролцогчдын дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа.
2.
Шинжилгээ авах, үйлчлүүлэгчээ бэлтгэх, авсан шинжилгээг хэрхэн зөөвөрлөх
талаар гарын авлага бэлтгэн эмчилгээний тасгуудад өгөв.
3.
Өдөрлөгийн
үйл ажиллагаанд дүгнэлт өгч цаашид хийх
ажлын саналыг хэлэлцэн
дүгнэв.
4.
Эмчилгээний
тасгуудад тарилгын ТҮС-аар ижил мэргэжилтний
үзлэг зохион байгуулж ажиллах талаар зөвлөгөө өгөв.
НЭ-ийн Чанарын албаны дарга Н.Ганцэцэг, Сувилахуйн албаны
дарга Д.Алтанцэцэг, чанарын лавлагаа мэдээллийн ажилтан Д.Батнасан
Булчин тарилгыг стандартын дагуу хэрхэн бэлтгэн хийх талаар
гардан ажилбар хийж байгаа нь
Уламжлалтын
тасгийн ахлах сувилагч Д.Цэрэндолгор -сувилахуйн ахлах зэрэгтэй Мэс заслын
тасгийн ахлах сувилагч В.Шинэгэрэл нар
Хураагуур судас хатгаж, шинжилгээнд цус авах арга
техникээр дотрын тасгийн ахлах сувилагч
Д.Нарантуяа-сувилахуйн ахлах зэрэгтэй
лаборант Г. Солонго нар
Лабораторийн тасгийн ахлах лаборант Л.Саранцэцэг –мэргэжлийн
тэргүүлэх зэрэгтэй шинжилгээ авах өгөх талаар зөвлөгөө өгч байгаа нь
Өдөрлөгт
оролцсон сувилагч мэргэжилтэнүүд
Чанарын
алба
Сувилахуйн
алба
0 сэтгэгдэл:
Post a Comment
сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.