Батлагдсан өдөр тутмын хяналтын хуваарийн дагуу 2019 оны хагас жилийн байдлаар хэвтэн
эмчлүүлэх 9 тасаг, өдрийн эмчилгээний өвчний түүх, яаралтай тумламжийн хуудас,
түргэн тусламжийн хуудсанд өдөр бүр хяналт үнэлгээ хийж, алдаа зөрчлийг тухай бүрт нь холбогдох эмч
мэргэжилтнүүдэд мэдээлж зөвлөж, зөрчлийг
арилгуулж ажилласан.Үүнд:
2019 оны хагас жилийн байдлаар нийт
1526 өвчний түүхэнд хяналт хийхэд 163 зөрчил буюу 10,7%-д, яаралтай тусламжийн
хуудас-527/27 буюу 5%, түргэн тусламжийн хуудас-336/40 буюу 12%-д, төрөлтийн
түүх-163/7 буюу 4%, нярайн түүх-67/1 буюу 1,5%-д зөрчил илэрсэн байна. Өдөр тутмын явцын хяналт хийж 2619 анхан
шатны маягтын бичилтийг 76 үзүүлэлтээр
хянасан. 53 чиглэлийн 238/9%-д алдаа/зөрчил
илрүүлж, эмч нарын 6 удаагийн ярианд давхардсан тоогоор /нэг удаад 286 эмч,
мэргэжилтнүүдэд зөвлөмжийг өгсөн.
Өмнөх онтой харьцуулахад нийт 2018 онд
2879 анхан шатны маягт хянаж байсан бол 2019 онд 2619 болж 257 анхан шатны
маягтаар буурсан. 74 чиглэлийн 427 алдаа/зөрчил бүртгэгдэж байсан бол энэ онд
58 чиглэлийн 238 алдаа зөрчил бүртгэгдэж зөрчил гарч байгаа чиглэл 16-аар буюу
21%-р, алдаа/зөрчил 189-өөр буюу 44%-иар буурсан амжилт гаргасан байна.
0 сэтгэгдэл:
Post a Comment
сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.