2018/11/20

Нэгдсэн эмнэлгийн 7 хоногийн мэдээ


Нэгдсэн эмнэлгийн 7 хоногийн мэдээ

                                                                                                          

Хөгжлийн алтан гурвалжин Улаанбаатарын өдөр арга хэмжээний хүрээнд 2018.10.09-ний өдөр эрэгтэйчүүд, шүд, дотор, зүрх судас, хэвлийн эхо, үений эхо, мэдрэл, нүдний чиглэлээр нарийн мэргэжлийн эмчийн үзлэг зохион байгуулан нийт 663 хүнд үзлэг хийж, 25 хүнд шүдний эмчилгээ хийж, 73 хүнд зөвлөгөө өгсөн.
 
Олон улсын охидын эрхийг хамгаалах
өдрийг тохиолдуулан Хүмүүн цогцолбор сургуулийн 9-12 дугаар ангийн охидуудад сарын тэмдэг, арьс арчилгаа сэдвээр сургалт, ярилцлага зохион байгуулсан.
 
Солонгос улсын ASAN эмнэлгийн профессор Чой 2018 оны 10 дугаар сарын 08-12ны өдөр Багануур дүүргийн эрүүл мэндийн төвтэй хамтран дурангийн хагалгаа, ажлын байрны сургалт зохион байгуулж аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч эмч оролцоо.
 
Эрүүл мэндийн сайдын 1а/3366 тоот албан даалгавар, цахим эрүүл мэнд төслийг хэрэгжүүлэх зорилгоор Нэгдсэн эмнэлгийн даргын 2018.09.25-ны өдрийн а/45 тоот тушаал гарган E.Health программыг нэвтрүүлсэнтэй холбогдуулан программын хяналтын инженер 2018.10.12-ны өдөр Нэгдсэн эмнэлэг дээр ажиллаа.
 














0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.