2018/11/23

Нэгдсэн эмнэлгийн 7 хоногийн мэдээ

Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасгийн хамт олонд  эрүүл мэндийн сургалт, сурталчилгааны ажилд зориулан 1,0 сая төгрөгийн 49 инчийн өнгөт телевизор, чанга яригчийг сэтгэлийн хандив болгон иргэнээс бэлэглэв
                                   
Эрүүл мэндийн яам,
Нийгмийн даатгалын ерөнхий газар хамтран хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх багцын үнэ төлбөргүй үзлэг улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан аймгийн Нэгдсэн эмнэлгээс урьдчилан сэргийлэх үзлэгийг албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд 2018.11.23-ны өдөр “Могол ноос” ХХК-ний ажилчдыг хамруулсан.  
                                   
Ажил, амьдралынхаа завгүй хэмнэлийн дундуур өөрөө өөртөө цаг зав гаргаж мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх, бусдаасаа суралцах, бусаддаа үлгэрлэх чадварлаг мэргэжилтэн болох зорилгоор Нэгдсэн эмнэлгийн эмч нар өөрсдийн санаачилгаар  “ОЮУНЫ ШУУДАНЧ” эмч нарын клубыг байгууллаа.
                     
 

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.