2018/11/30

Нэгдсэн эмнэлгийн 7 хоногийн мэдээ


Дэлхийн ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах өдрийг угтан Нэгдсэн эмнэлгийн эмч, тусгай мэргэжилтнүүдэд бэлгийн замаар дамжих халдварын кабинетын эмч ХДВХ/ДОХ-ын сүүлийн үеийн мэдээлэл хийж,
тэмцээн зохион байгуулж 2 удаагийн сургалтанд 73 эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцлоо.
                  
НҮБ, Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын өсвөр үеийн чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд 2018 оны 11 дүгээр сарын 27-нд Нэгдсэн эмнэлгийн өсвөр үеийн кабинетын үйл ажиллагаатай танилцаж, цаашид хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо.
                  

2018 оны 11 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд “Сүрьеэгийн ирээдүйн төлөө хамтдаа” сэдэвт сургалтыг Монголын сумын эмч, мэргэжилтний холбоо, аймгийн Засаг даргын тамгын газар, эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн диспансер хамтран аймгийн хэмжээнд зохион байгуулж сургалтанд 27 сумын 91 багийн Засаг дарга нар, багийн эмч нийт 200 орчим хүн оролцлоо.
                
 

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.