2018/11/20

Нэгдсэн эмнэлгийн 7 хоногийн мэдээ


Нэгдсэн эмнэлгийн 7 хоногийн мэдээ

Улсын гуравдугаар төв эмнэлэг, зүрх судасны төвтэй хамтран зохион байгуулж буй зүрх судасны өдрийн хүрээнд Нэгдсэн эмнэлгийн тасгууд Зуунмод сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад халдварт бус өвчний чиглэлээр сургалтаар сургалт зохион байгуулж, 2018.09.29-ны өдөр “Эрүүл зүрхний төлөө бид хамтдаа” сэдэвт өдөрлөгийг Мөнх-Алдарын талбайд зохион байгуулан цусны даралт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл хооллолт, тамхины хор уршиг, чихрийн шижин өвчин, идэвхитэй хөдөлгөөний чиглэлээр өртөөнүүдээр иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэлээ.
 
                  
            Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлж буй “Ирээдүйн эрүүл эцэг эх” төслийн хүрээнд Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн 11, 12 дугаар анги, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Эрдэнэ сумын Мэргэжилт сургалт үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургуулийн 10, 11 дүгээр ангийн нийт 489 өсвөр үеийнхэнд бэлгийн замаар дамжих халдварын үзлэг хийж, шинжилгээнд хамрагдууллаа.
                      
Эрдэнэ сумын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчдаас 20 хүүхдийг сонгон авч бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр үе тэнгийн сургагч бэлтгэлээ.

                    

“Эмнэлгийн гүйцэтгэлийг олон нийтэд мэдээлэх нь” төслийг Монгол улсын хэмжээнд 5 эмнэлэгт хэрэгжүүлж байгаа бөгөөд уг төслийн хүрээнд үнэлгээний шалгуурыг боловсруулахад санал авахаар төслийн 2 ажилтан 2018.10.04-ний өдөр Нэгдсэн эмнэлэг дээр ажиллалаа.

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.