2019/03/05

НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН “ЁС ЗҮЙН ХЭСГИЙН ХОРОО”-НООС 2019 ОНЫ 1-Р УЛИРАЛД ТАСГУУДЫН ДУНД “ХУВЦАСЛАЛТ-БИДНИЙ ТОЛЬ”, “ХАРИЛЦАА ХАНДЛАГАА ДЭЭШЛҮҮЛЬЕ” АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Ёс зүйн хэсгийн хороо 2019 онд 4 чиглэлээр 22 хэрэгжүүлэх үйл ажиллагаа бүхий нэгдсэн төлөвлөгөө мөн ёс зүйн хэсгийн хорооноос зохион байгуулах сургалт сурталчилгааны 5 чиглэл 14 хэрэгжүүлэх үйл ажиллагаа бүхий төлөвлөгөөг тус тус батлуулан ажиллаж байна. Хэсгийн хорооны хуралдааны дэгийг батлан, гишүүдийн ажил үүргийн хуваарийг тодорхой болголоо.

 Хувцаслалт-Бидний толь” аяны хүрээнд тасгууд доорх бүтээлч ажлуудыг өөрийн тасагт хэрэгжүүлж ажиллаа.                       
·         Ажлын цагийн хуваарийг тодорхой болгосон.
·         Ажлын цаг ашиглалтыг тогтмол хянадаг болсон.
·         Бүх тасгууд энгэрийн тэмдэг жигдэрч зүүж хэвшсэн.
·         Сувилагч нарын үс ил гаргахгүй байх
“Харилцаа хандлагаа дээшлүүлье” аяны хүрээнд тасгууд төлөвлөгөө гаргаж, иргэд болон ажилчдаас харьцаа, хандлагын талаар асуумж судалгааг авч алдаа дутагдлаа шүүн хэлэлцэж, Халдварт, Хүүхэд, Төрөх тасгууд бүтээлч ажил өрнүүлэн ажилласнаас Хүүхдийн тасаг өдөр тутмын хэвшил харилцаагаа өөрчлөн амрах өрөө болон ажлын байрандаа хоорондоо мэндлэх, бие биедээ урмыг үг бичих, найрсаг харилцаа хандлагын дадлыг бий болгох, халдвартын тасаг талархлын самбар хийсэн нь бусад тасгуудаас онцлог байна.
Мөн тасгуудын дунд ёс зүй, танин мэдэхүйн сэдэвт “АХА” тэмцээнийг зохион байгуулж нийт 13 тасгийн 33 эмч, ажилчдыг  хамруулан оролцуулснаас 1-р байранд дотрын тасгийн сувилагч Б.Дуламхорол түрүүлж, дэд байранд МЭЭ-ний тасгийн бага эмч М.Өнөцацрал, Хүүхдийн тасгийн сувилагч Б.Ариунчимэг 3-р байрыг тус тус эзэллээ.                  



0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.