2013/09/10

Монголын сувилагчдын III чуулган боллоо



Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр Монголын сувилагчдын III чуулга уулзалтад оролцлоо. Чуулга уулзалт “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, тэгш байдал” сэдвийн хүрээнд Төрийн ордны “Их танхим”-д зохион байгуулагдлаа.



Монголын сувилагчдын салбар нийгэмлэгийн тэргүүнүүдийн танилцуулга явагдлаа


Тус чуулган Монгол улсын эрүүл мэндийн салбарын 70 хувийг үүрч яваа сувилагч нараас “Сувилахуйн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт судалгааг авч, хэлэлцүүлэг зохион байгуулан зөвлөмж боловсруулж бодлого боловсруулагч нар болон төр захиргааны байгууллагуудад сувилагчдын дуу хоолойг хүргэх зорилготой аж.
Чуулганд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Су Нюунт-У, Монгол улсын сувилахуйн салбарт ажиллаж байгаа Улаанбаатар хот болон орон нутгийн 800 сувилагч – төлөөлөгчид урилгаар оролцож, Солонгос, Япон улсуудын профессорууд илтгэл танилцуулжээ.


Чуулганд оролцогчдын төлөөлөл

Монголын Сувилагчдын Нийгэмлэг нь 1997 онд байгуулагдсан нийт 46 салбар нийгэмлэгийн нийт 9000 гаруй гишүүдийн 4000 гаруйг нь эгнээндээ нэгтгэсэн сувилахуйн мэргэжлийн үндэсний нийгэмлэг бөгөөд 2001 онд Олон Улсын Сувилагчдын Нийгэмлэгийн гишүүнээр элссэн байна.

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.