2011/06/20

Дэлхийн цусны донорын өдрийг тэмдэглэлээ



Дэлхийн цусны донорын өдрийн өдрийг жил бүрийн 6 сарын 14 ний өдөр тэмдэглэдэг уламжлалтай. 2011 онд энэ хүү өдрийг “Бүгдээрээ бэлэглэж Бусдыгаа аваръя” уриан дор Нийгмийн эрүүл мэнд нийтийн биеийн тамирыг дэмжих жилийн хүрээнд Монголын улаан загалмай нийгэмлэг, Аймгийн эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг бусад аж ахуй нэгж байгууллагууд ирж оролцон зохиогдож байгаа нь цусны донорын төр засгийн бодлого, халамж үйлчилгээ нэмэгдэсний илэрхийлэл юм.
Мөн энэ жил эрүүл мэндийн байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жил. Аймгийн цусны салбар банк байгуулагдсаны 40 жилийн ойн баяр давхардаж байна. Техник технологи зам тээврийн хөгжил өндөржихийн хирээр, осол гэмтэл, төрөх насны эмэгтэйчүүдийн өвчлөл нэмэгдэж цус цусан бүтгээгдэхүүний хэрэгцээ нэмэгдсээр байгаа тул донорууд та бүхний үүрэг оролцоо эрдэнэт хүний амь насыг аврахад нэн чухал юм аа. Ингээд бусадын амь насыг аврахын тулд бүлээн цусаа харамгүй зориулсан донорууддаа дахин баяр хүргэе.





0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.