2013/11/16

Томуу томуу төст өвчнөөс та өөрийгөө болон үр хүүхдээ хамгаалж чадна.


Томуу, томуу төст өвчин нь  /ханиад, томуу нь/ вирусээр  үүсгэгддэг амьсгалын цочмог  халдварт өвчин юм. Халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас  нус  гоожих, үе мөч, булчингаар  өвдөх  буюу   ерөнхий  хордлогын шинжээр  илэрнэ. 
Томуу, томуу төст өвчнөөс  хэрхэн  сэргийлэх вэ?
Биеийн эсэргүүцэл сайн байх нь таныг болон  үр хүүхдийг тань ханиад томуунаас хамгаална. Иймээс та дараах энгийн зөвлөмжийг мөрдөөрэй.
  • Амин дэмтэй чанарлаг  хоол идээрэй. Халуун аарц, сармистай  хар шөл, аньс  чацарганы  шүүс,  цагаан гааг  буцалган уугаарай. 
  •  Биеийн тамирын  дасгал, хөдөлгөөнийг  эрхэмлэн,  ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах хэрэгтэй.
  • Улирлын  байдалд  тохируулан хувцаслаарай. Хүүхдүүддээ  малгай, ороолт, бээлий хэрэглүүлж заншаарай.
  • Томуу, томуу төст өвчнөөс  сэргийлэх  цэгчилсэн  иллэг  хийх
  • Царван, буцалгасан бүлээн усаар  хоолой зайлах
  • Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа  цэвэр агаар  оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг  2-оос доошгүй  удаа хийх   зэрэг   энгийн  аргуудыг  хэрэглээрэй
Томуу, томуу төст өвчний  шинж  тэмдэг илэрвэл яах вэ?
Өрхийн болон хяналтын эмчдээ  үзүүлж  эмчийн зөвлөгөөг  баримтлаарай
Та  ханиад томууны   үед   эмийг эмчийн   зааврын  дагуу  хэрэглээрэй
Дур мэдэн  антибиотик   хэрэглэхээс  зайлсхийгээрэй   

Томуу томуу төст өвчнөөс та өөрийгөө болон үр хүүхдээ хамгаалж  чадна.
Чих хамар хоолойн эмч Д.Дашмаа


0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.