2012/09/17

ЭМЯамнаас телеконференци зохион байгууллаа.

2012 оны 09 дүгээр сарын 13-ний 15:00 цагт Эрүүл мэндийн сайд Н.Удвал зарим аймаг, дүүргүүдийн эмч мэргэжилтнүүдтэй online-аар шууд холбогдож, телеконференц зохион байгууллаа.
Тэрбээр эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж буй ДЭМБ, АХБ, Дэлхийн банк, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүүхдийн сан, Люксембургийн хөгжлийн агентлаг,
Швейцарийн төслийн төлөөлөгчдөд хандан зайн оношлогооны хүрээнд хэрэгжүүлж ирсэн төсөл, санаачлагуудыг өндөр үнэлж байгаагаа дурдаад цаашид тус байгууллагуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
Үүний дараа Телемедициний үндэсний сүлжээний төвийн дарга Ч.Бат-Эрдэнэ Азийн хөгжлийн банкны (АХБ) Эрүүл мэндийн салбар хөгжил-3 төслийн хүрээнд суурилуулсан телемедициний тоног төхөөрөмжийн хэрэглээ, ач холбогдлыг танилцууллаа.
АХБ-ны Эрүүл мэндийн салбарын хөгжил-3 төслийн 5 аймаг (Архангай, Говь-Алтай, Дундговь, Сүхбаатар, Төв), Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн эмнэлгийн төлөөлөл, Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн удирдлагууд телемедициний тусламж, үйлчилгээг эмч, мэргэжилтнүүд хэрхэн ашиглаж байгаа, цаашид хэрхэн тогтвортой хөгжүүлэх талаар санал солилцов.
Хүн амын нягтаршил сийрэг, хөдөө орон нутагт амьдарч буй хүмүүст эмнэлгийн тусламжийг цаг хугацаа алдахгүй, өртөг багатай хүргэх, тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад цахим мэдээлэл, телемедициний тусламж үйлчилгээ, зайн сургалт, зөвлөгөө чухал ач холбогдолтой гэдгийг сайд онцолж байлаа.
Телемедициний үндэсний сүлжээний төвөөс долоо хоног бүрийн Лхагва гариг бүр зайн сургалт, Пүрэв гариг бүр зайн зөвлөгөөн хийгдэж, яаралтай тохиолдолд 24 цагаар аймаг, дүүргүүдтэй шууд холбогдон ажиллаж байгаа юм.

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.