2012/09/07

ИНСУЛЬТ БАГ АЖИЛЛАЖ БАЙНА.




Зорилго:  Харвалтыг эрт оношлох, эмчлэх, үр дүнтэй нөхөн сэргээх болон дахин харвахаас урьдчилан сэргийлэх цогц тусламж үйлчилгээг сайжруулах.

Зорилт: Зүрх ба тархи судасны цочмог эмгэгээс шалтгаалсан хөдөлмөрийн чадвар алдалт, нас баралтыг бууруулах өртөг багатай үр дүнтэй цогц арга хэмжээг тодорхойлох.

Гүйцэтгэх ажил: 

  • Харвалт ба зүрхний шигдээсийн тусламж үйлчилгээний бүтэц, зохион байгуулалтыг тодорхойлох (эрт үнэлгээ, оношлогоо, эмчилгээ, эрт нөхөн сэргээлт, хүн амд суурилсан нөхөн сэргээлт, хяналт)
  • Харвалт ба зүрхний шигдээсийн багт шаардлагатай багаж тоног төхөөрөмжийн үзүүлэлтийг боловсруулах.
  • Мэргэжлийн баг ба бусад мэргэжилтнүүд ард иргэдийг сургах.
  • Харвалт зүрхний шигдээсийн бүртгэлийн тогтолцоог бий болгох.
  • Үнэлгээ хяналт хийх
  • Ажлын төлөвлөгөө боловсруулах
  • Сургалтын төлөвлөгөө боловсруулах
  • Тусламж үзүүлэх Guideline боловсруулах


Мэдээг бэлтгэсэн :Мэдрэлийн эмч Ц.Мөнхзул
            

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.