2011/11/18

Гэдэсний халдварт өвчнөөс сэргийлцгээе!

Гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараахи зөвлөмжийг өгч байна.
• Бага насны хүүхдийг олон нийтийн газраар аль болох дагуулж явахгүй байх.
• Гараа бохирдсон тухай бүрд сайтар савандаж угаах.
• Өрөө тасалгааг чийгшүүлэх, агааржуулах, өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх
• Хүнсний бүтээгдэхүүнийг баталгаатай газраас, хугацаа хадгалалтыг шалгаж авах.
• Ундаа, жүүс, айраг зэрэг шингэн бүтээгдэхүүнийг ам дамжуулан уухыг цээрлэх.
• Гар дээрээс ил задгай хоол хүнснийг авч идэхгүй байх.
• Витаминаар баялаг аньс, нэрс, чацаргана, нохойн хошуу, нимбэгийг хоол хүнсэндээ 7 хоногт 3-4 удаа хэрэглэх
• Жимс ногоог сайн угаасны дараа 2%-ийн содын уусмалаар ариутган хэрэглэх.
• Түүхий ус уухгүй баталгаатай ус хэрэглэх.
• Ундны ус болон хүнс хадгалах, зөөвөрлөх савыг сайтар угааж байх.
• Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа, боодол дээр үйлдвэрлэсэн он, сар, өдөр, нээхээс өмнө ба нээсний дараах хадгалах, дуусах хугацааг анхаарч шалгаж авах.
• Хүүхдийн хамар хоолойн цочмог болон архаг үрэвслийг эмчлүүлэх
• Хүүхдийн тоглоомыг угааж ариутгах
• Хүүхдийн хувцас, хэрэглэлийг шинээр худалдан авсан даруйд угааж индүүдэж өмсгөх.
• Сургууль цэцэрлэгт явдаг хүүхэд өвдсөн бол тухайн сургууль, цэцэрлэгт нь явуулахгүй эмчид хандаж эмнэлэгт буюу гэрт нь тусгаарлан эмчлүүлэх
• Шавьж, мэрэгч болон бусад амьтнаас хоол хүнсийг хамгаалах.
• Гадаад орчноо өтгөн, шингэн ялгадас, хогоор бохирдуулахгүй байх, бие засах газар бохирын цооногт ариутгал хийж хэвших.

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.