2019/04/04

Хавар болж харшил хөдлөөд хэцүү байна уу, хэрхэн урьдчилан сэргийлэх вэ

Харшил гэж юу вэ?
Харшил нь халдварт бус архаг өвчин бөгөөд бактери, вирус нь хамааралгүй юм. Харшил хөдлөх нь хүрээлэн буй орчинтой шууд холбоотой, байнга тохиолддог харшил нь амьсгалаар дамжсан цэцгийн тоос, мал амьтны үс арьс, тоосны хачиг, жоом,
хөгц зэргээс болдог.
Харшлаас хэрхэн үр дүнтэйгээр урьдчилан сэргийлэх вэ ?
Нэг. Харшил үүсгэгчээс хол байх
Улирлын харшлын ринит бүхий өвчтөнүүдийн хувьд харшлын улиралд гадагш цөөн гарах буюу гадагш гарвал амны хаалт зүүх хэрэгтэй.
Хоёр дасгал хийн харшлыг намдаах
Тухайлбал,гүйх, сэлэх зэргээр дасгал хийн, сайн амарч, шинэ соргог жимс, хүнсний ногоо илүү идэж, биеийн эсэргүүцлийг сайжруулах нь харшлыг эмчлэн урьдчилан сэргийлэх илүү үр дүнтэй арга юм.
Гурав. Хүйтэн усаар харшлыг намдаах
Нүүрээ хүйтэн усаар угаан, хүйтэн усыг алгандаа битүүлэн хамраараа сорж, дахин хамраараа гаргах. Энэ зэргээр хэд хэдэн удаа үргэлжлэн давтах бөгөөд өдөр бүр хийхийг хичээх хэрэгтэй.  
Дөрөв. Массаж хийн харшлыг намдаах
Дөрөв. Нүдний массаж хийн харшлыг намдаахад хоёр гарын долоовор хуруугаараа хоёр нүдний доод талын ухархайн ясны бэлчир цэгийг дарж, дээш доошоо 100-200 удаа массаж хийх бөгөөд өдөрт багадаа хоёр удаа хийх ёстой, хэсэг хугацааны дараа үр дүнгээ өгөх болно.

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.