2019/04/10

Дэлхийн эмч нарын өдрийг угтан Эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулла


Дэлхийн эмч нарын өдрийг угтан Эрүүл мэндийн газар, Төв аймгийн Зүүний хүчний холбоотой хамтран 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж
7 илтгэл хэлэлцэж, эхний 3 байрыг шалгарууллаа. Тэргүүн байранд мэс заслын эмч Б.Тогтохбаяр “Мэс заслын үр дүнд эмийн эмчилгээний нөлөөллийг судалсан нь” сэдвээр, дэд байранд өсвөр үеийн эмч Н.Гүндсамбуу, эрүүл мэндийн нийгмийн ажилтан Э.Төмөрчөдөр нар “Төв аймгийн өсвөр насны хүүхдийн дунд гар утасны хэрэглээ болон бие бялдарын үзүүлэлтийг судалсан дүн” сэдвээр, 3 дугаар байранд эх барих эмэгтэйчүүдийн эмч Д.Өлзийбаяр “Төрсний дараах цус алдалтын тусламж үйлчилгээний чанарыг харьцуулсан судалгаа” сэдвээр, мөн мэс заслын эмч Н.Биханзрагчаа “Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт Henoscop дуран хэрэглэсэн үр дүн” сэдвээр тус тус шалгарлаа.


0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.