2011/12/13

Удирдлага, санхүү эдийн засгийн албаны ажлын үндсэн чиглэл

Төв аймгийн нэгдсэн эмнэлэгийн
удирдлага, санхүү эдийн засгийн албаны ажлын үндсэн чиглэл

Удирдлага, санхүү эдийн засгийн алба нь санхүүгийн үйл ажиллагааг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн хууль, Хөдөлмөрийн хууль, Төсвийн хууль, Татварын хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Иргэний эрүүл мэндийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах хууль,заавал мөрдөх бусад хууль тогтоомж, зааварт нийцүүлэн явуулдаг.
Байгууллагын дотоод үйл ажиллагааны бүтэц зохион байгуулалтыг зардал өртөг хамгийн бага байх, мэдээ, мэдээллийг түргэн хугацаанд үнэн зөв боловсрогдох, дамжуулагдах, шийдвэр гаргах процессийг богино хугацаанд оновчтой байхаар зохион байгуулах нь чухал юм.
Төв аймгийн нэгдсэн эмнэлэгийн
удирдлага, санхүү эдийн засгийн албаны дүрэм

1. Төв аймгийн нэгдсэн эмнэлэгийн удирдлага, санхүү эдийн засгийн алба нь санхүү аж ахуй, хөрөнгө оруулалт, хангамж, их барилга, засвар үйлчилгээ болон эм,эмнэлгийн хэрэгсэл, багж, тоног төхөөрөмж болон бусад эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой нэгдсэн төлөвлөлтийг боловсруулж энэ талаар гарсан Монгол Улсын хууль тогтоомж, ЭМЯам, Сангийн яам, Мэргэжлийн хяналтын газар, Аудитын газар, бусад холбогдох байгууллагуудын болон Төв аймгийн нэгдсэн эмнэлэгийн даргын шийдвэрүүдийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, гүйцэтгэх үүрэг бүхий алба мөн.
2. Удирдлага, санхүү эдийн засгийн албаны үндсэн зорилт нь Төв аймгийн нэгдсэн эмнэлэгийн болон тасаг нэгжийн ойрын болон хэтийн стартеги төлөвлөлтийг боловсруулж, хөрөнгө, орлого, зардлыг ОУНББүртгэл, УСНББүртгэлийн дагуу данс бүртгэлд тусгаж, санхүүгийн тайлан тэнцэл, төсвийн гүйцэтгэлийг үнэн зөв цаг хугацаанд нь гаргахад оршино.
3. Төв аймгийн нэгдсэн эмнэлэгийн бүтцэд ордог хэлтэс, тасаг нэгжүүд нь мэргэжлийн хувьд нэгдсэн системийг бүрдүүлнэ.
4. Удирдлага, санхүү эдийн засгийн албаны даргыг Төв аймгийн нэгдсэн эмнэлэгийн даргын тушаалаар томилоно.
5. Удирдлага, санхүү эдийн засгийн албаны дарга нь Монгол Улсын хууль, тогтоомж, зааварт нийцүүлэн, санхүү аж ахуйн асуудлаар өөрийн эрх хэмжээний хүрээнд журам, заавар боловсруулж, эмнэлгийн даргаар батлуулан, биелэлтэд хяналт тавина.
6. Удирдлага, санхүү эдийн засгийн алба нь энэ дүрэмд заагдсан эрхийг эдэлж, үүргийг биелүүлэхдээ Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Төв аймгийн нэгдсэн эмнэлэгийн даргын тушаал, шийдвэрийг хатуу чанд баримтлана.
7. Тус эмнэлгийг төлөөлж, асуудал шийдвэрлэх, хууль тогтоомжид заасан болон шаардлагатай бусад албан ёсны шийдвэрийг гаргуулж мөрдүүлнэ.
8. Удирдлага, санхүү эдийн засгийн албыг Санхүүгийн албаны дарга, ерөнхий санхүүч удирдана.
9. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулинд заасны дагуу удирдлага, санхүү эдийн засгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч нь санхүү эдийн засгийн дээд боловсролтой, магистер, бакалавраас доошгүй зэрэгтэй байна.
10. Удирдлага, санхүү эдийн засгийн алба нь Төв аймгийн нэгдсэн эмнэлэгийн даргад ажлаа тайлагнана.
Төв аймгийн нэгдсэн эмнэлэгийн удирдлага, санхүү эдийн засгийн алба нь дор дурдсан үндсэн үүрэг, хариуцлагатай
1. Удирдлага, санхүү эдийн засгийн алба нь батлагдсан төсвийг хуваарилах, санхүүжилтийн зарцуулалтанд хяналт тавьж, төсвийн гүйцэтгэлийг гаргана.
2. Удирдлага, санхүү эдийн засгийн алба нь тасаг нэгжүүдийн хэмжээгээр санхүүгийн анхан шатны маягтыг бүрэн гүйцэд хөтлүүлэх,
3. Санхүү аж ахуй холбогдолтой хууль тогтоомж,зааваар, журам, эмнэлгийн даргын шийдвэрийг, тасаг нэгжид мөрдүүлж ажиллахад хяналт тавих, зааварчлага өгөх
4. Санхүүгийн ажилтнууд дараа сарын 10 - ны дотор тооцоо бодож, дууссан байна.
5. Гадны байгууллага, хувь хүмүүсээс материал авах, үйлчилгээ явуулахдаа байгууллагын даргын зөвшөөрлөөр гүйцэтгэнэ.
6. Олон жил ашиглагдсан, өртгөө бүрэн нөхсөн багаж, машин, тоног төхөөрөмжийн элэгдэл, хорогдлын шимтгэлийг тооцож, зохих дээд байгууллагатай тохиролцон шийдвэрлэнэ.
7. Хэмнэсэн зардлаас:
а. Шагнал урамшууллын фонд
б. Даргын мэдлийн сан
в. Байгууллагыг хөгжүүлэх фондыг тус тус байгуулж, зохих журмын дагуу зарцуулж, тайланг гаргаж байна.
8. Цалингийн зээлийг олгохдоо эмч нарт 3.000.000 төгрөгөөс дээш, сувилагч, тусгай мэргэжилтэнд 1.000.000 - 2.500.000 төгрөгийг, үйлчлэгч болон эмнэлгийн бусад ажилтнуудад 1.000.000 – 1.500.000 төгрөгийг тус тус тооцож олгох ба хүндэтгэн үзэх шалтгаантай ажилтнуудад зээлийн хэмжээг нэмэгдүүлж олгож болно. Түр болон туршилтын хугацаагаар, мөн тэтгэвэр тогтоолгоод ажиллаж байгаа, ажилд ороод 1 жил болоогүй, сахилгын шийтгэлтэй ажилтнуудад цалингийн зээл олгохгүй. Зээлийг тасгийн эрхлэгч, хүний нөөцийн менежерээр тойрох хуудас зуруулсны дараа олгоно.
9. Техник хэрэгсэл, бараа материал, сэлбэг шатахуун, тавилга, тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэлийг худалдан авахад “Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах хууль” – ийг мөрдлөг болгож ажиллах
10. Төв аймгийн нэгдсэн эмнэлэгийн тасаг нэгжүүдийн аж ахуй, санхүүгийн үйл ажиллагаанд шинжилгээ дүгнэлт хийж түүний мөрөөр арга хэмжээ авч ажиллах
11. Санхүүгийн алба нь Төв аймгийн нэгдсэн эмнэлэгийн аж ахуй, санхүүг мэргэжлийн боловсон хүчнээр бэхжүүлэн, ажилтнуудыг сурган дадлагажуулах, мэргэжлийг нь дээшлүүлэх, гарын авлагаар хангах.
12. Удирдлага, санхүү эдийн засгийн алба нь бие даасан алба бөгөөд нягтлан бодох бүртгэл дэх анхан шатны баримтын бүрдүүлэлт, байгууллагын өр, авлагыг барагдуулах, үргүй зардлыг багасгах, хөрөнгийн чадварыг дээшлүүлэх, ажил үйлчилгээний өртгийг хямдруулах, хөрөнгө түүний эх үүсвэр болон борлуулалт, ажил үйлчилгээний санхүүгийн үр дүн, мөнгөн хөрөнгө, материал үнэ бүхий зүйлийн зарцуулалтанд хяналт тавин ажиллах
13. Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон Сангийн Яамнаас батлагдсан анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэлийн маягт, аргачлалын дагуу хөтлөх
14. Удирдлага, санхүү эдийн засгийн алба нь Төв аймгийн нэгдсэн эмнэлэгийн санхүүгийн үйл ажиллагааны тайлан тэнцэлийг нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу тогтоосон хугацаанд гаргах,
15. Байгууллагын эдийн засгийн үр өгөөж, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн шинжилгээ, судалгааг хийж, үр дүнг хэлэлцүүлэн, цаашид авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах,
16. Эмнэлгийн зориулалттай машин техник, тоног төхөөрөмжийг мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн дагуу худалдах, худалдан авах, хөрөнгийг данснаас хасах асуудлыг байгууллагын өмч хамгаалах комиссын саналыг үндэслэн тухайн асуудлыг авч хэлэлцээд төрийн өмчийн хороонд танилцуулж шийдвэр гаргуулах,
17. Төрийн өмчийн хорооны шийдвэрийг үндэслэн байгууллагад илүүдэлтэй, удаан гүйлгээтэй үндсэн буюу эргэлтийн хөрөнгийг тухайн үеийн зах зээлийн үнээр худалдан борлуулах
Төв аймгийн нэгдсэн эмнэлэгийн санхүүгийн алба нь дор дурдсан эрх эдэлнэ.

1. Удирдлага, санхүү эдийн засгийн алба нь үүргээ биелүүлэхдээ шууд холбоотой асуудлаар Төв аймгийн нэгдсэн эмнэлэгийн тасаг нэгжийн ажилтай танилцах, шалган зааварлах, үүрэг даалгавар өгч биелэлтийг нь хангуулах, харъяа тасаг нэгжийн дарга, бусад албан тушаалтны илтгэл сонсголыг авч хэлэлцэх, тооцоо, мэдээ, судалгаа гаргуулан авах эрхтэй.
2. Санхүү аж ахуйн ажлын талаар заавар, журам, гарын авлага, зөвлөмж боловсруулан тасаг нэгжүүдэд санал оруулж шийдвэрлүүлэх.
3. Санхүү аж ахуйн холбогдолтой асуудлаар улсын эдийн засгийн төв байгууллага болон бусад яам, газартай Төв аймгийн нэгдсэн эмнэлэгийн төлөөлж харьцаж байх.
4. Төв аймгийн нэгдсэн эмнэлэгийн санхүү бүртгэл, аж ахуй, хангалт үйлчилгээний албан тушаалтны ажилд үнэлэлт, дүгнэлт өгөх, тэднийг томилох, өөрчлөх, шагнах, шийтгэх, тэтгэвэр тэтгэмж олгох, мэргэжлийн сургууль, дамжаанд суралцах зэрэгт санал өгөх.
5. Удирдлага, санхүү эдийн засгийн албаны дарга нь Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын тогтоолд заасан сайшаал, урашуулалыг эдлэх.
6. Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль, Төсвийн тухай хууль,Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, тогтоомж,зааварт заасан захиран зарцуулах болон хяналтын эрхийг тус тус эдэлнэ.
7. Харъяа хэлтэс тасаг нэгжийн төлөвлөгөө, санхүүгийн холбогдолтой судалгааг хариуцсан албан хаагчаар гаргуулах, техник эдийн засгийн үзүүлэлтийн талаар шаардлагатай шинжилгээ мэдээлэл авах.
8. Анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, мэдээ тайланг буруу гаргасан, өмч хөрөнгийг зүй зохисгүй зарцуулсан холбогдох албан тушаалтанд арга хэмжээ авахуулах, төлбөр оногдуулах, шаардлагатай гэж үзвэл хууль хяналтын байгууллагад шилжүүлэх.
9. Өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалт, бүртгэл, тайлан мэдээ судалгааг гаргуулахад бусад албад, хэлтэст үүрэг өгч, биелэлтийг гаргуулах
10. Хувцас, техник хэрэгсэл, сэлбэг шатахуун, тавилга, тоног төхөөрөмж, төрөл бүрийн бараа, түүхий эд, ажил үйлчилгээний жишиг үнэ тарифт хуульд заасны дагуу хяналт тавих.
11. Төв аймгийн нэгдсэн эмнэлэгийн тасаг нэгжүүдийн өмчийн хадгалалт, хамгаалалт, ашиглалт, зарцуулалтанд хяналт тавьж, тооллого тооцоог тогтоосон хууль дүрэм, журмын дагуу явуулах ажлыг зохион байгуулах.

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.