2011/09/01

ЭТКорпусын СДМэргэжилтэн аймгийн НЭ-т хоёр жил ажиллахаар боллоо.




Одоогоос 50 жилийн өмнө Энхтайвны корпус нь ерөнхийлөгч Жон Кеннедийн санаачилгаар дараах үндсэн 3 зорилготой байгуулагдсан, АНУ-ын засгийн газрын байгууллага юм. Үүнд:

- Тухайн оронд шаардагдаж буй боловсон хүчний чадавхыг бэхжүүлэхэд туслах

- Гадаад орны иргэд, хүмүүст Америкийн ард түмэн, хүмүүсийг танин мэдэхэд тус дөхөм үзүүлэх

- Америкчуудад бусад орны ард түмэн, хүмүүсийг танин мэдэх, тэднийг ойлгох бололцоо олгох.

Сайн дурын мэргэжилтэн гэдэг нь аль нэгэн гадаад оронд ашиг орлого олох зорилгоор бус өөрийн мэргэжлийн дагуу цалин хөлсгүйгээр сайн дураар тусламж хэлбэрээр ажиллаж буй Америкийн иргэд юм.


ЭТКорпус нь 1991 оноос манай оронд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Эрүүл мэндийн хөтөлбөр нь 1996 оноос эхлэн хэрэгжиж байна. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллахаар ирсэн мэргэжилтэн Жералд Патрик Дурканы гол зорилго нь хувь хүн болон нийгэм хамт олонд идэвхтэй эрүүл амьдралыг хэвшүүлэх зорилгоор эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчдэд нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх чадварыг дээшлүүлэх, иргэдэд өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэнддээ хандах мэдлэг, хандлага, чадварыг сайжруулахад туслан ажиллах юм.

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.