2012/05/24

Эрүүл мэндийн салбарын ажилчдын спортын тэмцээн амжилттай болж манай байгууллага багийн дүнгээр 3-р байранд шалгарлаа.

МУЗГ-ын 2009 оны 05, 2005 оны “Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах, үндэсний хөтөлбөр 246-р тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн ажилчдын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх, спортын ур чадварыг ахиулах, нийтийн биеийн тамирыг бүх нийтийн хүртээл болгох зорилгоор Эрүүл мэндийн газраас 2012.04.14-нөөс 2012.05.13-ны өдрүүдэд 26 сумыг Алтанбулаг, Жаргалант, Лүн, Заамар, Эрдэнэ сумдад 5 бүс болгон хувааж, спортын 6 төрлөөр уралдаан тэмцээнийг зохион явуулсан. 5 бүсээс шалгарсан эмч, эмнэлгийн ажилчдын спортын шигшээ багийн тэмцээн 2012.05.19-өөс 2012.05.20-ний өдрүүдэд Зуунмод сумын спорт цогцолборт амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнийг нээж ЭМГ-ын дарга Л.Алтанцэцэг үг хэлэв. Тамирчдад амжилт хүсэж аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга З.Намнансүрэн, БТСГ-ын дарга Г.Лхагвасүрэн, Ахмад тамирчин хүний гавьяат эмч, цанын спортын мастер Б.Алтангэрэл, волейболын спортын мастер, ахмад эмч Ш.Пүрэвжав нар уригдан оролцлоо. Спортын нэгдсэн арга хэмжээг ЭМГ, БТСГ-тай хамтран зохион байгууулж, баг тамирчид хүчтэй өрсөлдөж Гар бөмбөгийн тэмцээнд: 1-р байранд Цээл сумын Д.Амгаланбаатар ахлагчтай баг, 2-р байранд Сэргэлэн сумын Б.Мөнхсайхан ахлагчтай баг, 3-р байранд Мөнгөнморьт сумын Б.Нямлхавга ахлагчтай баг, Сагсан бөмбөгийн тэмцээнд: 1-р байранд АНЭ-ийн Г.Гантулга ахлагчтай 1-р баг, 2-р байранд Эрдэнэсант сумын Бат-Очир ахлагчтай баг, 3-р байранд Сэргэлэн сумын Б.Мөнхсайхан ахлагчтай баг, Явган аялалын тэмцээнд: 1-р байранд ЭМГ-ын Б.Лхагвасүрэн ахлагчтай баг, 2-р байранд Лүн сумын Ж.Уранболд ахлагчтай баг, 3-р байранд Жаргалант сумын П.Мөнхсум ахлагчтай баг, Олс таталтын тэмцээнд: 1-р байранд АНЭ-ийн Г.Гантулга ахлагчтай 1-р баг, 2-р байранд ЭМГ-ын Б.Лхагвасүрэн ахлагчтай баг, 3-р байранд Лүн сумын Ж.Уранболд ахлагчтай баг , Ширээний теннисний төрөлд: Эрэгтэй : 1-р байранд ЭМГ-ын Д.Намжилдорж, 2-р байранд Баянцогт сумын Г.Батхишиг, 3-р байранд АНЭ-ийн Э.Занабазар, Эмэгтэй: 1-р байранд Өвөр Жанчивлан Рашаан сувилалын Ш.Тунгалаг, 2-р байранд Баяндэлгэр сумын Т.Ганчимэг, 3-р байранд Лүн сумын Ц.Ариунаа Шатарын төрөлд: Эрэгтэй: 1-р байранд Мөнгөнморьт сумын Б.Бямбаням, 2-р байранд АНЭ-ийн Г.Батэрдэнэ, 3-р байранд АНЭ-ийн Г.Гантулга , Эмэгтэй: 1-р байранд Баян-Өнжүүл сумын Л.Даваасүрэн, 2-р байранд АНЭ-ийн Ж.Шинэхүү, 3-р байранд Б.Баярмаа нар тус тус шалгарч медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо. Багийн нэгдсэн дүнгээр: 1- р байранд Б.Нямлхагва ахлагчтай Эрдэнэ сумын бүс 2-р байранд Ж.Уранболд ахлагчтай Лүн сумын бүс 3-р байранд АНЭ-ийн Г.Гантулга ахлагчтай 1-р багийн баг тамирчид шалгарч медаль, цом, өргөмжлөл, чийрэгжүүлэх тоног төхөөрөмжөөр шагнагдлаа. Тэмцээн зохион байгуулагчдын зүгээс: Эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилчдыг спортын арга хэмжээнд өргөнөөр татан оролцуулах, тэдний бие бялдарыг чийрэгжүүлэх, Эрүүл мэндийн байгууллагын салбарын хэмжээнд спортын төрлүүдээр шигшээ багтай болох, Эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилчдын спортын ур чадварыг дээшлүүлэх, тэднийг спортын зэрэг цолтой болгох, мөн түүнийг ахиулах зэрэг зорилт тавин ажилласны үр дүнд, 26 сумын ЭМТөв, өрхийн ЭМТөв, Рашаан сувилал, АНЭ, ЭМГ-ын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилчид нийт 400 гаруй тамирчид идэвхитэй оролцож, спортын 6 төрлөөр шигшээ баг бүрдүүлэн, Эрүүл мэндийн салбараас спортын 1-р зэрэгтэй тамирчин 4, спортын 2-р зэргийн тамирчин 3, нийт 7 зэрэгтэй тамирчин шинээр төрүүлж дэвшүүлсэн зорилтууд биелэлээ.

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.