Монгол Улсын Засгийн Газрын 246 дугаар тогтоол, Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр, Эрүүл Мэндийн Сайдын 2010 оны 176 тоот тушаал, Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төсөл, аймгийн ЭМГ-ын даргын 2010 оны а/126 тоот тушаалыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор НЭ-ийн даргын 2012 оны 06 дугаар 05-ны өдрийн б/77 тоот тушаал батлагдлаа. Энэхүү тушаалаар:
Нэг: Эрүүл мэндийн салбарт "Архи тамхигүй ажлын байр" бий болгох замаар эрүүл зан үйл төлөвшүүлэх, мэдээлэл сургалт сурталчилгааны Үндэсний стратегийг хэрэгжүүлэх, эрүүл орчин бүрдүүлэх чиглэлээр зарлагдсан "Архи тамхигүй ажлын байр" шалгаруулах болзлыг хэрэгжүүлэх ажлын хэсгийн бүрэлдхүүн, үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.
Хоёр: Архи, тамхигүй орчин бүрдүүлэх чиглэлээр тодорхой, үр дүнтэй ажлуудыг зохион байгуулж, заагдсан хугацаанд үр дүн, гүйцэтгэлийг тооцон тайлагнахыг ажлын хэсэгт үүрэг болголоо.
Гурав: Тамхидалт болон дам тамхидалтаас хамт олныг хамгаалах, ХБӨвчний эрсдэлт хүчин зүйлийг бууруулах чиглэлээр зохион байгуулагдах ажил үйлчилгээнд зарцуулагдах 72 500 төгрөгийг төсвөөс гаргахыг байгуулагын ерөнхий санхүүчид зөвшөөрлөө.
0 сэтгэгдэл:
Post a Comment
сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.