2013/06/28

Нэгдсэн Эмнэлгийн чанарын албаны мэдээлэл




2013 оны 6 сарын 17-21-ны өдрүүдэд чанарын албанаас дараахь ажлуудыг хийж, гүйцэтгэв.
1.Хэвтүүлэн эмчлэх тасгуудад мөрдөгдөх СТ-1 эхлэн СТ-11 хүртэлх маягтуудын хөтлөлтөнд хяналт хийв.
2.Иргэний танхим 11-11-с ирсэн дараахь санал, гомдлуудын мөрөөр ажил зохион байгуулж, хариуг өгсөн.Үүнд:


                1.Амбулаторит үзүүлэхээр ирэхэд нэг ч эмч, мэргэжилтэн байхгүй байсан гомдлын мөрөөр кабинетуудын эмч, мэргэжилтэн нарын ажлын цаг ашиглалтанд хяналт хийхэд дотор, нүдний эмч нар зайлшгүй шаардлагын улмаас  ажлын байрыг түр орхисон, сэтгэц мэдрэлийн эмч сургалтанд явсан байв.Үүний мөрөөр нийт эмч, мэргэжилнүүдэд анхааруулж, ажлын байрыг орхих шаардлагын үед хаалган дээрээ мэдээлэл бичих, хөтөч сувилагчид мэдэгдэх зэргээр мэдээлэл өгч ажиллахыг анхааруулав.
             2.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд үзүүлэхэд цахим бүртгэл, үйлчилгээний дараалал авах шаардлагатай эсэх талаар ирүүлсэн саналын мөрөөр хөгжлийн бэрхшээлтэй болон нярай хүүхдэд дараалал харгалзахгүй үйлчилж байх талаар  холбогдох эмч, мэргэжилтнүүдэд анхааруулж, цахим бүртгэл болон үзлэгийн кабинетын хаалган дээр  мэдээлэл бичиж, зохицуулав.
3.Сувилагч тусгай мэргэжилнүүдэд ЭМС-н 2010 оны 34 –р тушаалын хэрэгжилтийг сайжруулах талаар ярилцлага зохион байгуулав.
4.Аймгийн НДХ-н мэргэжилнүүдтэй эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах тухай уулзалт хийв.
5.Аймгийн НДХ-н 2013 оны 228-р албан тоотын дагуу хийсэн ажлын төлөвлөгөөний хэрэгжилт, тайланг хүргүүлэв.
6.Аймгийн ЭМГ-н 1/309 албан тоотын дагуу үйлчлүүлэгсэд, ажиллагсдын сэтгэл ханамжийн судалгааны аргачлалыг ашиглан судалгааны загвар, асуумжийг өөрийн байгууллагын онцлогт тохируулан, шинэчлэн боловсруулж, 6 сараас эхлэн мөрдөхөөр шийдвэрлэв.
Чанарын алба.



0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.