- 2013 оны эхний 11 сарын байдлаар 803 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 104 төрөлтөөр буюу 14.8 хувиар нэмэгдсэн байна
- Эхний 11 сарын байдлаар нийт 806 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 102 хүүхдээр буюу 14,8 хувиар нэмэгджээ. Нярайн төрөлхийн гажиг 4 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 2 дахин өссөн үзүүлэлт юм.
- Эхний 11 сарын байдлаар амьгүй төрсөн хүүхдийн тоо 2 байгаа бөгөөд амьгүй төрөлтийн түвшин 1000 төрөлтөд 2.48 байна.
- Эхний 11 сард аймгийн хэмжээнд нялхсын эндэгдлийн 14 тохиолдол бүртгэгдэж, үүнээс 11 нь аймгийн НЭ-т бүртгэгдсэн. амьд төрсөн 1000 хүүхдэд 13,65 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 10,8 промилиэр илүү өссөн, сөрөг үзүүлэлттэй байна.
- 2013 оны эхний 11 сарын байдлаар эхийн эндэгдэл бүртгэгдээгүй.
- 2013 оны эхний 11 сарын байдлаар 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл бүртгэгдээгүй.
- 2013 оны эхний 11 сарын байдлаар халдварт бус өвчлөлийн 27547 тохиолдол бүртгэгдсэнээс халдварт бус өвчлөлийн 3,4 хувийг нь осол гэмтлийн шалтгаант өвчлөл /939/ эзэлж байна.
- Хорт хавдрын өвчлөлийн 118 тохиолдол бүртгэгдсэн.
- 2013 оны эхний 11 сарын байдлаар 6528 түргэн тусламжийн дуудлага хүлээн авч гүйцэтгэснээс 201 дуудлага 3,07 хувь нь алсын, 3.4 хувь нь /228/ осол гэмтлийн дуудлага эзэлж байна.
- Аймгийн хэмжээнд 671 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 76,39 байгаа бөгөөд оны мөн үеэс 82 тохиолдлоор буюу 9,09 хувиар буурсан үзүүлэлттэй
- Нэгдсэн эмнэлгийн хэмжээнд 2013 оны эхний 11 сарын байдлаар эмнэлэгт нас баралтын 25 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 9 тохиолдлоор өссөн сөрөг үзүүлэлттэй, Үүнээс хоног болоогүй нас баралт 7 байгаа нь өнгөрсөн жилийн мөн үеэс 2 тохиолдлоор буурсан эерэг үзүүлэлт байв.
- 11-р сарын байдлаар эмнэлгийн нас баралт 25, үүнээс хоног болоогүй 7, 0-1н хүүхдийн эндэгдэл 11 байна.
- Эмгэг судлалын шинжилгээний хамралт 88,9%-84%=4,9%-р буурсан, оношийн зөрөө 3 тохиолдол буюу 14,3% байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2,3%-буурсан
- 11-р сарын байдлаар 5599 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж, орны фонд ашиглалтын хувь 98,1% байна.
2013/12/06
Нэгдсэн эмнэлгийн 11-р сарын статистик үзүүлэлт (Тойм)
Subscribe to:
Post Comments (Atom)
0 сэтгэгдэл:
Post a Comment
сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.