2014/10/27

Чанарын албаны мэдээлэл


Чанарын албанаас 9, 10 сард хийсэн ажлын тайлан.
1.ЭМ-н сайдтай хийсэн цахим ярилцлаганд чанарын албаны дарга 4 удаа оролцож, мэдээлэл солилцсон.
2.БНХАУ-н Хөх хотын 3 том эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах, хамтран ажиллах аялалд оролцсон.

3.НД-с авах санхүүжилтийн талаар байцаагч Баярсүрэнтэй уулзаж, мэдээлэл солилцсон.
Дотоод хяналтыг дараахь чиглэлээр хийсэн.Үүнд:
  • Яаралтай тусламж үйлчилгээний хуудас,
  • Түргэн тусламжийн үйлчилгээний хуудас,
  • Өдрийн эмчилгээний түүх,
  • Жирэмсний хяналт,
  • ХАЯТ-н бэлэн байдал,
  • Байгууллагын цацрагийн аюулгүй байдалд цацрагийн хяналтын улсын байцаагч нартай хамтарсан хяналт,
  • Байгууллагын соёлын журмын хэрэгжилтийн хяналт,
  • Багаж тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, хадгалалтын хяналт,
  • Эмгэг судлалын тасгийн үйл ажилалагааны хяналт,
  • Жижүүр эмч нарын өвчний түүхийн хөтлөлтөнд яаралтай тусламж үзүүлсэн байдал,
  • Халдвар хяналтын хуудсын хөтлөлтийн хяналт,
  • Эх,нярайтай холбоотой мэдээ, мэдээллийн бодит байдалд хийсэн хяналт,
  • Мэс заслын үйлдлийн ТҮС ерөнхий технологид хийсэн хяналт,
  • Эх хүүхдийн тусламж үйлчилгээний байдалд ЭМЯ-ны ХШҮ-ний мэргэжилтнүүдтэй хамтарсан хяналтуудыг тус тус хийж, зөвлөн туслаж ажилласан.
 4.Үйлчлүүлэгчийн 9 сарын сэтгэл ханамжийн судалгааны дүнг нэгтгэн, мэдээллэж, 10 сарын судалгааг авч, дүгнэв.
5."Түгээмэл үйлдлийн стандартын мөрдөлтийг сайжруулья" сэдэвт чанарын өдөрлөгийг англи хэл дээр зохион байгуулах удирдамж, үйлчлүүлэгчийн амьсгал тоолох стандарт зэргийг орчуулан бүх тасгуудад тарааж, өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
6.ЭМГ-с авсан үйлчүүлэгчид болон ажилчдаас авсан сэтгэл ханамжийн судалгааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган, мөрдөн ажиллаж байна.
7.Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой ирүүлсэн 4 үйлчлүүлэгчийн санал, гомдолд хариу өгөв.
8.Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгааны 10 сарын дүнг нэгтгэн мэдээллэсэн.
9.Чанарын албанд үйлчүүлэгчдээс ирүүлсэн санал, хүсэлтийн тайланг нэгтгэн гаргав.
10.Ижил мэргэжилтний үзлэгийг 20 эмч, мэргэжилтэнд зохион байгуулсан.

Чанарын алба

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.