2014/10/30

Чанарын өдөрлөг боллоо.

Нэгдсэн Эмнэлгийн чанарын албанаас энэ оны 10 сарын 24-нд "Түгээмэл үйлдлийн стандартын мөрдөлтийг сайжруулья" сэдэвт чанарын өдөрлөгийг англи хэл дээр амжилттай зохион байгууллаа.Энэ өдөрлөгт нийт 7 тасгийн 80 гаруй эмч, мэргэжилтнүүд хамрагдаж, өөрийн тасгийн чанарын багийн ажил, үйлчлүүлэгчийн амьсгал тоолох стандарт зэргийг англиар ярихын зэрэгцээ англи хэл дээр дуулж, урлагийн тоглолт үзүүлэв.


Уг арга хэмжээг АНЭ дарга А.Чулуунцэцэг нээж үг хэлсэн бөгөөд шүүгчээр Чанарын албаны дарга Н.Ганцэцэг, ЭМГ-н сайн дурын ажилтан Катя, чанарын ажилтан Д.Батнасан нар шүүж явуулснаас , Ё.Мөнхэрдэнэ эрхлэгчтэй Халдвартын тасгийн хамт олон нэгдүгээр, Ш.Баярмагнай эрхлэгчтэй Дотрын тасгийн хамт олон хоёрдугаар, Ц.Должинсүрэн эрхлэгчтэй Лабораторийн тасгийн хамт олон гуравдугаар байрыг тус тус эзлэж, мөнгөн шагналаар шагнагдав.






0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.