2014/12/05

эмч нарын дунд "Тататунга" англи хэлний тэмцээн боллоо.

Дэлхийн эмч нарын өдрийг угтаж зохион байгуулах ажлын төлөвлөгөөний дагуу НЭ-н чанарын алба, Нийгмийн Эрүүл мэндийн баг санаачлан эмч нарын дунд  "Тататунга" англи хэлний тэмцээнийг энэ сарын 28-нд зохион байгууллаа.Энэ тэмцээнд эмч нарын 6 багийн 50 гаруй эмч англи хэлний  мэдлэг, авхаалж самбаагаа сорьж, өрсөлдсөн төдийгүй тэмцээнийг АНЭ-н дарга А.Чулуунцэцэг, чанарын албаны дарга Н.Ганцэцэг, НЭМ-н ажилтан Д.Батнасан нар шүүн явуулснаас:

багийн оноогоороо 1,9 оноо авч, Ц.Баярмаа ахлагчтай "Шидэт чагнуур" багийн эмч нар нэгдүгээр байр,  Г.Энхжаргал ахлагчтай " Энержи " багийн эмч нар 1,4 оноо авч, хоёрдугаар байр, Б.Батхуяг ахлагчтай " Аргабилэг" багийн эмч нар 1,1 оноогоор гуравдугаар байрыг тус тус эзэлсэн байна.
Энэхүү Тататунга тэмцээн нь эмч нарын хэлний мэдлэгийг сайжруулахад ихээхэн ач холбогдолтой ажил болсон төдийгүй, цаашид үйл ажиллагааг өргөн цар хүрээтэй, улам амжилттай зохион байгуулахыг эмч нараас хүслээ.
НЭМ-н баг.

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.