Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд Аймгийн Нэгдсэн Эмнэлэг олон ажлуудыг зохион байгуулж байгаагийн нэг нь эх ,хүүхдийн эрүүл мэндэд аавуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, тэдний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор "Залуу аав"-дын чуулганыг Зуунмод суманд энэ оны 11 сарын 21-нд зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаанд Зуунмод сумын 20 гаруй залуу аав оролцсон бөгөөд сумын засаг дарга, ЭМГ-н мэргэжилтэн Цолмонсүрэн, Эрчүүдийн холбооны тэргүүн Жадамбаа нар оролцож, үг хэлж, илтгэл тавилаа.
Хөтөлбөрийн дагуу чуулганыг амжилттай зохион байгуулж, оролцогч нарт мэдээлэл, сургалт хийлээ.
Нийгмийн Эрүүл Мэндийн баг.
0 сэтгэгдэл:
Post a Comment
сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.